| | USD/MNT 0₮

Сайд Т.Мөнхсайханыг авч үлдэхээр эрүүл мэндийн салбарынхан жагсаж эхэллээ

Өчигдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимынхаа хоёр сайдыг эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан хэмээн хариуцлага тооцохоор болсон. Тодруулбал, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Шадар сайд Я.Содбаатар хоёр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өөрсдөө өгсөн байгаа юм.

Тэгвэл эрүүл мэндийн салбарынхан сайдаа авч үлдэхээр өнөө өглөө Төв талбайд тайван жагсаал хийж эхэллээ. Тэдний зүгээс мэргэжлийн хүн энэ салбарыг авч явах хэрэгтэй. Богинохон хугацаанд ажиллахдаа асар их ажлыг хийж хэрэгжүүлсэн. Харин салбартаа хайргүй хариуцлагагүй хэсэг бүлэг хүмүүсийн золиос болж ажлаа хүлээлгэж өгч болохгүй гэж үзжээ.

Жагсагчид тайван жагсах бөгөөд Ерөнхий сайдад Т.Мөнхсайхан сайдыг салбарт нь үлдээж өгөхийг шаардаж, албан бичиг хүргүүлэх юм байна. Жагсагчдын хувьд хүн хоорондын зайгаа барьж хариуцлагатай жагсана гэдгээ мэдэгдэж байна. 

Хүн ард түмнийхээ төлөө эрүүл мэндийн салбарынхан жагсаж байна гэдгийг ойлгох хэрэгтэй гэлээ. Төв талбайн дөрвөн уулзварыг цагдаа нар хамгаалалтад авчээ. 

Сайд Т.Мөнхсайханыг авч үлдэхээр эрүүл мэндийн салбарынхан жагсаж эхэллээ
Нийгэм

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.