| | USD/MNT 0₮

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДАРГЫГ ӨНӨӨДӨР СОНГОНО

Үндсэн хуулийн цэцийн даргад нэр дэвших, дэвшүүлэх, сонгох асуудлыг өнгөрсөн баасан гарагт хэлэлцэх байсан ч энэ даваа гараг буюу өнөөдөр хүртэл хойшлуулсан байсан юм. 

Тэгвэл өнөөдөр 11.00 цагаас цэцийн хуралдаан болж даргаа сонгох юм байна. 

Сануулахад, Үндсэн хуулийн цэцийн дарга асан Д.Одбаяр онгоцонд ёс бус гаргасан асуудалд нэр холбогдсоны улмаас цэцийн даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасныг гишүүд хэлэлцэж шийдвэрлэсэн. Харин түүний оронд хэнийг томилох вэ гэдгийг дээрх хуралдаанаар хэлэлцэхээр болсон юм.  

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Үндсэн хуулийн цэцийн даргад цэцийн гишүүн Ш.Солонго, Н.Чинбат нар өрсөлдөж байгаа ажээ.

Үндсэн хуулийн цэцийн даргад нэр дэвших, дэвшүүлэх, сонгох асуудлыг өнгөрсөн баасан гарагт хэлэлцэх байсан ч энэ даваа гараг буюу өнөөдөр хүртэл хойшлуулсан байсан юм.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.