| | USD/MNT 0₮

Төв талбай дээр үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан ЭМЯ-наас мэдэгдэл хийнэ

Дөнгөж төрсөн эмэгтэйг халдвартай хэмээн төрөх эмнэлгээс авч явахдаа хариуцлагагүй хандсан алба хаагч, УОК, ЭМЯ-ийг эсэргүүцэж өнөөдөр төв талбайд иргэд тайван жагсаал хийж, байдал улам хурцдах шинжиндээ орж байна.

Өглөөнөөс хойш зогссон иргэд бухимдаж эхэлжээ. Харин ордонд хариуцлагыг бүх шатанд ярина хэмээн хуралдаж буй сурагтай. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан ихэнх албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудал яригдаж байна гэх. Тодруулбал, ХӨСҮТ -ийн дарга Д.Нямхүү, Өргөө амаржих газрын дарга Г.Баясгалан, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар нарт хариуцлага тооцохоор болжээ. Тун удахгүй Эрүүл мэндийн яам мэдэгдэл хийхээр болжээ.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.