| | USD/MNT 0₮

Г.Дамдинням:Банкны эзэрхийлэл, төрийг дээрэмдсэн, бүх бизнесийн салбарыг эзэлсэн асуудлуудыг бид эцэслэнэ

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Банкны тухай Банкны тухай хуулийг дагаж мөрдөх журмыг мөрдөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Уг хуулийн төсөлтөй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авлаа. Тухайлбал, Хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөгийн зээл авсан УИХ-ын гишүүн Г.Дамдинням арилжааны банкны үйл ажиллагааг шүүмжлэв. Өөрөө гишүүн биш байхдаа Хөгжлийн банкны захирал байсан /одоо УИХ-ын гишүүн/ Г.Амартүвшингээр гарын үсэг зуруулан, зээл гаргуулж авсан баримт нь ил болсон байгаа юм. Гэвч Банкны тухай хуулийг хэлэлцэж байгаа энэ үед арилжааны банкуудыг шүүмжилж попрох нь хэр зөв бэ.

Тэрбээр "Өнөөдрийг болтол 30 жил энэ хэдэн банкны эздийн шуналаар өдий зэрэгт хүртэл явчихжээ. Гар хөл урттай юмаа. Банкны эздийн хаанчлалыг таслан зогсоохыг оролдож байгаа оролдлого Монголын үе үеийн парламентад явж байгаад өнөөдөр харин батлагдах руугаа орж байх шиг байна. Энийг хүчтэй дэмжиж байгаа Ажлын хэсгийг ахлан ажиллаж, хүчтэй дэмжиж байгаа парламентын гишүүд рүү зохион байгуулалттай, санхүүжилттэй дайралтуудыг хийж байна. Үеийн үед харлуулан, дарамталж, шантаачилж ирсэн.

Тэр битгий хэл 200 орчим шүүгчид, онцгой хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл өгчихөөд манай шүүгчидийн, манай банктай холбоотой асуудлыг нааштай шийдэж өгөөрэй гэдэг нийтийн дунд ил явуулах хэмжээнд хүртэл даварч байсан цаг үе байгаа.

Бүх бизнес рүү ордог, би Дархан-Уул аймгийн Орхон сумын ногоочидтой уулзахад, ногоочид юу гэж хэлж байсан гэхээр "Бид нар банкны ногоочид гэж хэлдэг. Шарын гол сумын малчидтай уулзахад юу гэж хэлдэг гэхээр Бид банкны малчид, хоньчид" гэж өөрсдийг хэлдэг. Ганц л зүйлийг бидэнд захисан нь хүүг бууруулаад дарамтнаас арилгаад өгөөч гэсэн. Сүүлдээ эд нар нь давраад юу болж хувирсан бэ гэхээр ард түмний өмч, төрийн өмч болох Эрдэнэт үйлдвэрийг хулгай хийсэн. Өөрийнхөө тоглоомын Засгийн газрыг байгуулж байгаад үүнийг хийлгэсэн.

Дархан Төмөрлөгийн үйлдвэрийг яг ингээд хулгайлчихсан. Үүнийг болиулах ёстой. Та нар маш их дайрч байгаа. Ард түмэн тэнэг биш харж байгаа. Банкны эзэрхийлэл, төрийг дээрэмдсэн, бүх бизнесийн салбарыг эзэлсэн эдгээр асуудлуудыг бид эцэслэнэ. МАН үүнийг хийнэ. Үүнийг эсэргүүцэж гар, хөл нь болж элдэв юм яриад сууж байгаа парламентын гишүүд сууж байна. Хурлаа орхиж явдаг, элдвээр өмөөрдөг, ажлын хэсгийн хуралдаа суудаггүй, саналаа өгдөггүй. Зугтаж байгаа бүхнийг чинь бид нар харж байгаа. Түүхэнд та нарын нэр үлдэнэ шүү. Үргэлж ийм дарангуйлал, шуллага мөлжлөг дор байгаа ард түмнийхээ төлөө зогсоно. Үүнийг битгий мушгин гуйвуул.

Дэлхийн 70 гаруй оронд түүнээс 40 гаруй оронд нь хэрэгжээд явж байгаа нэг хүний хувь эзэмшил, түүнд хамаатай этгээдийн эзэмшлийг бууруулах санхүүгийн зах зээл рүү оруулах арга хэрэгсэл хаа сайгүй байгаа. Тийм учраас банкны шинэчлэлийг бид зоригтой хийгээд дуусгах ёстой, гар, хөлүүдийнх нь яриад байгаа үгийг хаях хэрэгтэй" гэж ярив.

Өөрөө танил тал албан тушаалын байдлаа ашиглаж Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авчихаад өнөөдөр банкны салбарыг муулж, банкны салбарт зоригтой шинэчлэл хийнэ гэж яриад сууж байгаа гишүүнийг УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татахыг олон нийт дэмжиж байна. 

 

Дэлхийн 70 гаруй оронд түүнээс 40 гаруй оронд нь хэрэгжээд явж байгаа нэг хүний хувь эзэмшил, түүнд хамаатай этгээдийн эзэмшлийг бууруулах санхүүгийн зах зээл рүү оруулах арга хэрэгсэл хаа сайгүй байгаа. Тийм учраас банкны шинэчлэлийг бид зоригтой хийгээд дуусгах ёстой, гар, хөлүүдийнх нь яриад байгаа үгийг хаях хэрэгтэй
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.