| | USD/MNT 0₮

АН бүлэг:Эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан Я.Содбаатар, Д.Сумъяабазар нарыг огцруулахыг шаардлаа

Өчигдөр орой Өргөө амаржих газраас халдвартай нялх биетэй эмэгтэй тусгаарлах байр руу авч явахдаа нүцгэн хувцастай нь авч явж алдаа гаргасан холбогдох удирдлага, алба хаагчдыг огцруулах хөдөлгөөн Төв талбайд өглөөнөөс хойш үргэлжилж байна.

Үүнтэй холбогдуулан Ардчилсан намын бүлгээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлжээ.

Шаардлага бичигт "Эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй, хүнлэг бус хандсан. Монгол Улсын иргэд амь нас эрүүл мэндээрээ хохирох нөхцөлд оруулсан Шадар сайд бөгөөд Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон Нийслэлийн онцгой комиссын дарга бөгөөд Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар нарт хариуцлага тооцож нэн даруй огцруулахыг шаардаж байна.

Шаардлагыг эс биелүүлбээс цар тахлын хүнд үед иргэд ард түмнээ хамгаалах чадамжгүй Засгийн газрыг огцруулах хүртэл улс төрийн арга хэмжээ авахаа мэдэгдэж байна” гэжээ. 

АН бүлэг:Эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан Я.Содбаатар, Д.Сумъяабазар нарыг огцруулахыг шаардлаа
Улс төр

Сэтгэгдэл (10)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.