| | USD/MNT 0₮

Б.Жаргалсайхан:Боорцог Оюунчимэг бид хоёр нэг тойрогт үзсэн, гэвч тэр иргэдэд шар тостой боорцог тарааж өгөөд гарч ирсэн

Хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөгийн зээл авсан гурван гишүүний асуудлаар "Буян" Б.Жаргалсайхан байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Ер нь монгол хүн чинь аливаа нэг асуудлыг дөвийлгөж гаргаж ирээд долоо хоногийн дараа мартчихдаг. Хэд хоног шуурч хэрэлдэж байгаад таг болдог. 

Мөнгөтэй асуудал бол сонгуулиас эхэлдэг. Сонгууль дээр бүх тойргууд дээр асар их хэмжээний мөнгө тараагддаг. Хувь хүнд бол 50-100 мянган төгрөг очдог. Тэр мөнгөнийхөө төлөө саналаа өгдөг. Чухамдаа бол шударга ёсыг ч шаардаж чадахгүй. Тэгээд сонгуульд мөнгө өгч гарч байгаа нөхдүүд гаараад толгой дээр гараад суучихна. 

Ардчилсан нийгмийг бүтэн байгуулж, иргэний нийгмийг бий болгоход хэвлэл мэдээллийнхэн үүрэгтэй баймаар байна. Гэвч хаалтын гэрээ байгуулаад амаа таглуулчих юм. Чөлөөт хэвлэл мэдээлэл гэж байхгүй. Уг нь бол энэ асуудлыг өөрчлөхөд та нарын дуу хоолой чухал байна. Энэ 33 тэрбум төгрөгийн асуудал хуулийн асуудлаар шалгагдах ёстой. Ялгавартай нийгэм байна. Юмыг хоосон дагалдаж хашгираад гүйгээд байхгүй бүх хүний хүчин чадал хэрэгтэй байна.

Би 30 жил ярилаа. Сая сонгуулиар маш их гомдсон. Боорцог Оюунчимэг бид хоёр нэг тойрог дээр үзлээ. Тэр хүн шар тостой боорцог тарааж өгөөд гараад ирсэн. Би шударга ёс ярьсан ч шар тосонд хайрсан боорцог ялчихлаа. Тэднийг хэн шүүмжлэх юм бэ. Шударга залуучуудыг сонгоно гэчихээд шал худлаа. 

Бид нарын ухамсар, ёсзүй, соёл их хэрэгтэй юм байна. Манай улс хөгжих бүрэн боломж байна. Асар их байгалийн баялагтай, мал ихтэй. Гэвч зөвхөн ядуу байлгах сонирхол байна.

Коронавирусийн дараа бид яах вэ. Бид бүгдээрээ шударга байж тэмцдэг байх хэрэгтэй. Шударга ёсны төлөө босох хэрэгтэй. Иймэрхүү ажилд далайцтай өөрчилж, нийгмийг өөрчлөх хэрэгтэй.

Гурван гишүүний авсан зээлийн тухайд асууж сураглах хэрэгтэй. Ганц 33 тэрбум гэлтгүй Самурай, Чингис бондын мөнгөний асуудал яасан бэ. Тэр их мөнгийг ирэх жил төлнө. Гэвч тайлан тооцоо байхгүй. Нэг хэсэг нь зувчуулаад өнгөрсөн. Сонгуульд орж байгаа шударга залуусын саналыг улайн цайм луйвардсныг та бүхэн харж байсан биз дээ" гэв. 

Би 30 жил ярилаа. Сая сонгуулиар маш их гомдсон. Боорцог Оюунчимэг бид хоёр нэг тойрог дээр үзлээ. Тэр хүн шар тостой боорцог тарааж өгөөд гараад ирсэн. Би шударга ёс ярьсан ч шар тосонд хайрсан боорцог ялчихлаа. Тэднийг хэн шүүмжлэх юм бэ. Шударга залуучуудыг сонгоно гэчихээд шал худлаа.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.