| | USD/MNT 0₮

Т.Бат-Оргил:Хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөг авсан гурван гишүүнийг эгүүлэн татуулахыг уриалж, тэмцье

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням гурав Хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөгийн зээл авсан асуудал нийгэмд нэлээд шуугиан тариад байна.

Тодруулбал, гишүүд болохоосоо өмнө Г.Амартүвшин Хөгжлийн банкийг удирдаж байхдаа өөрийнхөө гарын үсгээр Х.Ганхуяг, Г.Дамдинням хоёрт зээл олгосон байгаа юм.

Тиймээс тэднийг эдгээр авсан зээлтэй нь холбогдуулан УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татах асуудлыг улстөрийн намууд хөндөж эхэлжээ. 

Өнгөрсөн оны сонгуулиар бие даан нэр дэвшиж байсан Т.Бат-Оргил дээрх гурван гишүүний асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Тэмцлийн эхлэлийг тэд нар маань тавьж чадлаа. Манай улс хоёр хуваагдчихлаа. МҮОНТР-ийнхэн өөрсдөө тэмцэж байж хууль бус томилгоогоо цуцалж чадлаа. Сэхээтэн гэж биеийн хөдөлмөр эрхэлдэггүй бэртэгчин хүнийг хэлдэггүй юм. Бид нар одоо яах ёстой вэ. Улайм цайм төрийн орой дээр гарч хуулиар бид нарыг мундагдаж байна.

Нэр дурдагдаж байгаа Г.Амартүвшин гадаадын харьяат гэдэг нь нотлогдсон шүү дээ. Тэрийг нотлоод байх шаардлага байхгүй. Яагаад гэвэл АНУ-ын Засгийн газрын сайт дээр нь тодорхой мэдэгдэл байгаа юм. Ямарваа нэг зүйлээр эх орныхоо хуулийг зөрчсөн байна. Аль ч нөхцөлд хууль зөрчсөн хүнийг УИХ-ын гишүүн мөн гэж зүтгэсээр байгаад намынхан нь гишүүн болгосон. Гишүүн болсон хүн ямар байгааг олж харж байна. 33 тэрбум төгрөг сонгуулийн өмнө хэнд олдох вэ.

Надад 150 мянган төгрөгийн Зөрчлийн хэрэг үүсгээд байгаа аудитын газар энэ хүмүүсийн 33 тэрбум төгрөгийг шалгасан юм болов уу. Яагаад сонгуулийн өмнө их хэмжээний зээл ямар зориулалтаар гарсныг АТГ, ТЕГ шалгасан уу. Тэдэнд зөрчлийн хэрэг үүсгэсэн үү. Дуугарсан хүнийг торгуулиар залхаан цээрлүүлдэг байна. Бид нарын өөдөөс их дуугарч нэр дэвших юм бол ийм ял шийтгэл оноож нухчин дарах төр бидний орой дээр заларсан байна. Хүн болгоныг Зөрчлийн хуулиар ял оноож, торгоод байх юмуу. 

Энэ гурван гишүүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татахыг уриалж, УИХ-ын даргад захидал гомдол хүсэлт бичье. Сайхан цаг авчрах өөрчлөлтийг бид өөрсдөө хийж чадна. Мөн цахим сүлжээгээр давалгаалъя. Хэрвээ бидний эхлүүлсэн тэмцэл үр дүнд хүрэхгүй бол дараа дараагийнхаа арга хэмжээнд орно" гэлээ. 

 

Надад 150 мянган төгрөгийн Зөрчлийн хэрэг үүсгээд байгаа аудитын газар энэ хүмүүсийн 33 тэрбум төгрөгийг шалгасан юм болов уу. Яагаад сонгуулийн өмнө их хэмжээний зээл ямар зориулалтаар гарсныг АТГ, ТЕГ шалгасан уу. Тэдэнд зөрчлийн хэрэг үүсгэсэн үү. Дуугарсан хүнийг торгуулиар залхаан цээрлүүлдэг байна. Бид нарын өөдөөс их дуугарч нэр дэвших юм бол ийм ял шийтгэл оноож нухчин дарах төр бидний орой дээр заларсан байна. Хүн болгоныг Зөрчлийн хуулиар ял оноож, торгоод байх юмуу.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.