| | USD/MNT 0₮

Д.Нямхүү:Амаржсан эхийг тээвэрлэхдээ алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч байна

Нэгдүгээр төрөх эмнэлэгт амаржсан халдвартай ээжийг ХӨСҮТ рүү тусгаарлахаар авч явахдаа эмнэлгийн дүрэм журам зөрчиж алдаа гаргаснаа холбогдох эмч, эмнэлгийн ажилтнууд хүлээн зөвшөөрч байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдрийн хэвлэлийн бага хуралд оролцож тухайн эмэгтэй болон ар гэрийнхнээс нь уучлал хүслээ.

Тэрбээр "Нэгдүгээр төрөхөд амаржсан эхийг тээвэрлэхэд манай эмнэлэг алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч эхээс уучлалт хүссэн. Өнөөдөр олон нийтэд хандан мөн амаржсан эх болон гэр бүлийнхнээс нь уучлалт хүсэж байна. Цаашид дахин ийм алдаа дутагдал гаргахгүй анхаарч ажиллана" гэв.

Д.Нямхүү:Амаржсан эхийг тээвэрлэхдээ алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч байна
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.