| | USD/MNT 0₮

М.Оюунчимэг:Энд нам хамаагүй, гагцхүү эмнэлгийн ажил хариуцсан хүмүүсийн сэтгэлгүй арчаагүй байдал харагдлаа

Коронавирусийн халдвартай эмэгтэй тусгаарлаж авч явах үйл явц нийгэмд нэлээд дуулиан тариад байна. Тодруулбал, дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг халадтай тавчиктай нь машинд суулгаж ХӨСҮТ рүү авч явсан үзэгдэл эрүүл мэндийн байгууллага болон УОК-ийнхны байгаа байдлыг илтгээд өгсөн үйл явдал болов.

Энэ "мэдрэмжгүй" хүнлэг бус үйлдэлд хүн бүр үг үзэл бодлоо илэрхийлж байна. Хайхрамжгүй хариуцлагагүй хүнлэг бус хандсан эмнэлгийн ажилтнуудад хариуцлага тооцохоос гадна улс төржүүлж эхэлжээ.

УИХ-ын гишүүд ч дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг өмөөрч үгээ хэлж байна. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг өчигдөр орой "Коронагийн шинжилгээ Эерэг гарлаа гээд барьц алдах эмнэлэгийн энэ дүр зургийг хараад гутрав. Дөнгөж төрсөн эх өвлийн хүйтэнд ингэж нимгэн гарах бүү хэл цонх онгойлгоход хүртэл гам барьж дулаан хувцас, малгай өмсдөг гэдгийг хэн хүнгүй мэднэ. Учир нь гам алдаад насаараа өвчтэй болохгүйн тулд.Тэр тусмаа Коронагоор өвдсөн бол бүр ч нялх биеийг нь дөнгөж төрсөн үрийг нь бодож гадуур хувцсыг нь өмсгөх сэтгэл дутав уу 1-р төрөхийн эмч, удирдлагууд аа! Асуудал шүү" гэсэн пост оруулсан бол өнөөдөр хариуцлага тооцох асуудал дээр "Энд нам хамаагүй та бүү улстөржүүл. Гагцхүү тухайн эмнэлгийн ажил хариуцсан хүмүүсийн сэтгэлгүй арчаагүй байдал" гэж бичжээ. 

М.Оюунчимэг:Энд нам хамаагүй, гагцхүү эмнэлгийн ажил хариуцсан хүмүүсийн сэтгэлгүй арчаагүй байдал харагдлаа
Улс төр

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.