| | USD/MNT 0₮

Ж.Энхбат:Иргэд хулгайн замаар хөдөөг зорих, хөдөөнөөс орж ирэх тохиолдол их байна

Замын цагдаагийн газрын ерөнхий зохицуулагч Ж.Энхбат өнөөдрийн ЭМЯ-ны хэвлэлийн хуралд мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Улаанбаатар хотыг тойрсон товчоодод хяналт тавин ажиллаж байна. Нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 19-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 14164 тээврийн хэрэгсэл, 27467 иргэн Улаанбатаар хот руу нэвтэрсэн. Нийслэлээс 17161 тээврийн хэрэгсэл, 34561 иргэн гарч явсан. Эдгээр иргэдийг ямар нэгэн хүндрэлгүйгээр зорчуулсан. Гэхдээ иргэд маршрутын бус хулгайн замаар зорчих, нууцаар хүн тээвэрлэх үйлдлийг удаа дараа хийж байна.

Цагдаагийн байгууллагаас нийт 50 тээврийн хэрэгслээр 107 иргэн нууцаар зорчсоныг илрүүлж, шинжилгээнд хамрагдаагүй 52 иргэнийг  PCR шинжилгээнд хамруулсан. Мөн 39 иргэнийг тусгаарлах байранд, 13 хүнийг гэрийн ажиглалтад авсан. Хяналт шалгалтын цэгүүдэд 22 автомашинтай 40 алба  хаагч үүрэг гүйцэтгэж байна" гэлээ. 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.