| | USD/MNT 0₮

Цар тахлын үед зарцуулах АХБ-ны 158.8 сая ам.долларын зээл, тусламжийн үр дүн ердөө л халдвартай эхийг хүйтэн машинд суулгах байв уу

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Азийн Хөгжлийн банкны Монгол Улсыг хариуцсан захирал Павит Рамачандрантай цахим уулзалт хийжээ. Уулзалтаар 2021-2024 онуудад Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегид багтсан буцалтгүй тусламж, техникийн туслалцааны төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцсон аж.

Ер нь өнгөрсөн 28 жилийн хугацаанд Азийн хөгжлийн банк Монгол Улсад нийт 3.2 тэрбум ам.долларын санхүүжилт хийсэн байна. Тухайлбал, боловсрол, эрүүл мэнд, нийгэм, санхүү, дэд бүтэц, хот төлөвлөлт зэрэг олон салбарт бодит үр дүн үзүүлж ирсэн. “КОВИД-19” цар тахал гарсантай холбогдуулан цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах, урьдчилан сэргийлэх, цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн 158.8 сая ам.долларын зээл болон буцалтгүй тусламжийн 6 төсөл, хөтөлбөрийг цаг алдалгүй, түргэн хугацаанд Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж эхэлсэнд Шадар сайд талархал илэрхийлжээ.

Гэтэл хэрэгжүүлсэн гээд байгаа дээрх үйл ажиллагаануудын үр дүн юу байв. Угтаа бол 2020 оны хоёрдугаар сарын 13-наас эхлэн  “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт” /хэсэгчлэн/ шилжүүлсэн. Бүтэн нэг жилийн хугацаанд бэлдсэн бэлтгэл нь ердөө л халдвартай, нялх биетэй эхийг гэрийн халад, углааштай нь тусгаарлахаар ачиж явах байсан юм гэж үү. Ядаж л халдвартай хүнийг зөөж, тусгаарлах зориулалтын багаж хэрэгсэлгүйгээр амны хаалт зүүлгэх аядаад л хөлдүү машинд суулгаж байна. Тэгвэл 158.8 сая ам.долларын зээл болон буцалтгүй тусламж юунд зарцуулагдав.

Ниргэсэн хойно нь хашхирав гэгчээр уг асуудалд Шадар сайд Я.Содбаатар цахим хуудсаараа дамжуулж, уучлал гуйх аядсан. Харин Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан уучлалт гуйх нь битгий хэл, хэдэн эмнэлгийн дарга нартайгаа шөнө хуралдаж, хариуцлага алдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцно хэмээн том дуугарсан. Тэгвэл халдвартай, дөнгөж төрсөн нялх биетэй эхчүүдийг зөөхдөө баримтлах журам зэргийг урьдчилж гаргаагүй, иймэрхүү асуудал гарч болзошгүй хэмээн урьдчилан таамаглах мэдрэмж, мэдлэг дутсан дээрх хоёр даргад хэн ямар хариуцлага тооцох вэ? Ядаж л өөрсдөө хариуцлагаа ухамсарлаад өөрсдөө ажлаа хүлээлгээд өгчих хүн чанар, хүнлэг ёс байхгүй юу.

Ер нь өнгөрсөн 28 жилийн хугацаанд Азийн хөгжлийн банк Монгол Улсад нийт 3.2 тэрбум ам.долларын санхүүжилт хийсэн байна. Тухайлбал, боловсрол, эрүүл мэнд, нийгэм, санхүү, дэд бүтэц, хот төлөвлөлт зэрэг олон салбарт бодит үр дүн үзүүлж ирсэн. “КОВИД-19” цар тахал гарсантай холбогдуулан цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах, урьдчилан сэргийлэх, цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн 158.8 сая ам.долларын зээл болон буцалтгүй тусламжийн 6 төсөл, хөтөлбөрийг цаг алдалгүй, түргэн хугацаанд Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж эхэлсэнд Шадар сайд талархал илэрхийлжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.