| | USD/MNT 0₮

VI бичил хорооллын 450 иргэнийг шинжилгээнд хамруулжээ

Нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны оршин суугчдыг PCR шинжилгээнд хамруулж дуусчээ.

Тус хорооны зургадугаар бичил хорооллын 19 дүгээр байрны оршин суугчдаас Covid-19 халдвар илэрсэнтэй холбогдуулан тус байрны гурван орц, ойролцоох 7-3 байрны оршин суугчид, мөн хорооны ажилчид СӨХ, конторын ажилчид зэрэг нийт 450 иргэнийг тандалт, илрүүлгийн шинжилгээнд хамруулж дууссан  талаар дүүргийн Шуурхай штабаас мэдээллээ.

Баянгол дүүргийн явуулын баг дээрх байруудын гадна, дотно орчинд зориулалтын ариутгалын бодис ашиглаж ариутгал халдваргүйтгэлийг хийж гүйцэтгэлээ.

Нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны оршин суугчдыг PCR шинжилгээнд хамруулж дуусчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.