Хоёрдугаар сарын 01-нээс ерөнхий боловсролын хичээлийг цахимаар явуулна

Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр улирлын хичээлийн амралт ирэх сарын 01-нд дуусч байгаа. Салбарын яамнаас 2021 оны гуравдугаар сарын 01-нд танхимын хичээлийг эхлүүлэх саналаа УОК-т даваа гарагт хүргүүлсэн. Уг хүсэлтийн дагуу УОК хэлэлцэж, шийдвэр гаргана. Харин өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хоёрдугаар сарын 01-нээс ЕБС-ийн хичээлийг теле буюу цахимаар оруулах шийдвэрийг гаргаад байгаа юм. Их, дээд сургуулийн оюутнуудын хувьд хичээл нь ирэх сарын 15-наас орно.
- 2021-01-20 11:45:40
1 сэтгэгдэл
irgen
2021-01-20 18:22:44
nogoon busd hicheeliin oruulii