| | USD/MNT 0₮

Я.Амаржаргал:Хувь хүний хариуцлагагүй сэтгэлгүй байдлаас үүдсэн алдаа гаргасанд уучлал хүсье

Нийслэлийн Өргөө амаржих газарт гарсан үйл явдлын талаарх мэдээллийн талаар ЭМЯ-ны Төрийн бичгийн дарга Я.Амаржаргал өглөө.

Хувь хүний хариуцлагагүй сэтгэлгүй байдлаас үүдсэн алдаа дутагдал гарч байна. Тухайлбал, төрөх эмнэлэгт амаржсан эхийг тусгаарлах өрөөнд оруулж хувцсыг нь өмсүүлж, нэг эмнэлгээс нөгөө эмнэлэг рүү зөөвөрлөдөг журмыг зөрчсөн. Нимгэн хувцастай нь авч явсан. 

Энэ эмнэлэгт ажиллаж байгаа эмч ажилтнууд хэрхэн яаж бэлтгэх үү гэдгийг зөрчиж ажилласан. Нэгдүгээр төрөх эмнэлэг тусгаарлах өрөөтэй. Тодорхой стандарттай өрөө бий. Тэр өрөөнд байлгаад хувцсыг нь өмсгөөд аваад явах байсан. 

Шилжүүлж байгаа авч байгаа хоёр эмнэлэг тун хариуцлагагүй хандсан байна. Үнэхээр харамсч байна. ЭМЯ-ны зүгээс гэр бүлийнхэн бол энэ эмэгтэйгээс нь уучлал хүсч байна. Бүх эмнэлгүүд өөрийн гэсэн дүрэм журамтай. Эмнэлэг хоорондоо хэрхэн яаж харилцах дүрэм журмыг мөрдөөгүйд бид хариуцлага тооцно. Хариуцлага алдсан хүмүүст хариуцлага тооцох болно. Нийслэлийн Захирагч болон НЭМГ-ын удирдлагуудад Өргөө амаржих газрын удирдлага болоод хариуцлага тооцох талаар албан тоот хүргүүлсэн байгаа.

ХӨСҮТ тухайн эмэгтэйг хүлээж авсан. Тус эмнэлгийн эмч ажилтнууд мөн сэтгэлгүй хандсан. Энэ дээр салбарын сайд хариуцлага тооцно" гэлээ. 

 

Шилжүүлж байгаа авч байгаа хоёр эмнэлэг тун хариуцлагагүй хандсан байна. Үнэхээр харамсч байна. ЭМЯ-ны зүгээс гэр бүлийнхэн бол энэ эмэгтэйгээс нь уучлал хүсч байна. Бүх эмнэлгүүд өөрийн гэсэн дүрэм журамтай. Эмнэлэг хоорондоо хэрхэн яаж харилцах дүрэм журмыг мөрдөөгүйд бид хариуцлага тооцно. Хариуцлага алдсан хүмүүст хариуцлага тооцох болно. Нийслэлийн Захирагч болон НЭМГ-ын удирдлагуудад Өргөө амаржих газрын удирдлага болоод хариуцлага тооцох талаар албан тоот хүргүүлсэн байгаа.
Нийгэм

Сэтгэгдэл (36)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.