| | USD/MNT 0₮

А.Амбасэлмаа:Өчигдөр 32 хүнд халдвар илэрсний нэг нь ЭХЭМҮТ-ийн Яаралтай түргэн тусламжийн эмч байна

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна.

Халдварын өнөөгийн нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ "Өчигдрийн байдлаар нийт 13 мянга гаруй хүнд шинжилгээ хийснээс 32 хүнд халдвар илэрлээ. Нийт тохиолдлын тоо 1568 болсон бол нийслэлд 716 тохиолдол бүртгэгдээд байна. Нийслэлд хоёр баг голомтод ажиллаж халдваргүйжүүлэлт хийжээ. 

БГД-ийн Бичил хороолол 19 дүгээр байрны иргэдээс халдвар илэрсэн. Мөн ЭХЭМҮТ-ийн төвийн Яаралтай түргэн тусламжийн эмч халдварт өртсөн. 

Сүүлийн 24 цагт 38 иргэн эдгэрч эмнэлгээс гарсан байна.  Өмнөговь аймагт нүүрс тээврийн жолооч нарт шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна" гэлээ. 

А.Амбасэлмаа: Өчигдөр 32 хүнд халдвар илэрсний нэг нь ЭХЭМҮТ-ийн Яаралтай түргэн тусламжийн эмч байна
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.