| | USD/MNT 0₮

А.Отгонбаатар:Хоёр сарын өмнө Я.Содбаатар огцорсон бол өнөөдөр ийм явдал болохгүй байх байлаа

Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар төв талбай дээр халад, тавчиктай эсэргүүцэл илэрхийлж байна. Тэрбээр эрүүл мэндийн салбар болон УОК-ийнхон ажлаа хариуцлагатай хийгээгүй учир удирдлагуудыг огцрох ёстой гэж үзэж байна. Хэрсүү ухаалаг ард иргэдэд хандаж ийм тэмцэл хийж байгаа гэв. 

Учир нь өчигдөр нярай биетэй эмэгтэй хувцасгүй шахуу эмнэлгээс авч явж явсан нь нийгэмд бухимдал болон шүүмжлэл дагуулаад байна. 

А.Отгонбаатар "Энэ бол Я.Содбаатарын алдаа. Жирэмсэн эмэгтэй халдвар авсан бол хэрхэн яаж төрөх талаар журам гаргах ёстой байсан. Үнэхээр эмгэнэлтэй дүр зураг харагдаж байна. Хоёр сарын өмнөөс Шадар сайд Я.Содбаатарыг ажлаа өг, огцор гэж шаардсан. Хэрвээ тухайн үед огцорсон бол ийм асуудал болохгүй байх байлаа. Өчигдөр уучлалт гуйж байна лээ. Уучлал гуйгаад өнгөрөх биш. Тэр хүн албан тушаалтайгаа үлдэхийн тулд ингэж уучлал гуйж байна. Тиймээс УОК-ийг огцрохыг шаардаж байна. ЖДҮ-чин хулгайч огцрох ёстой. Би шударга ёсыг шаардаж байна. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой" гэлээ. 

А.Отгонбаатар "Энэ бол Я.Содбаатарын алдаа. Жирэмсэн эмэгтэй халдвар авсан бол хэрхэн яаж төрөх талаар журам гаргах ёстой байсан. Үнэхээр эмгэнэлтэй дүр зураг харагдаж байна. Хоёр сарын өмнөөс Шадар сайд Я.Содбаатарыг ажлаа өг, огцор гэж шаардсан. Хэрвээ тухайн үед огцорсон бол ийм асуудал болохгүй байх байлаа. Өчигдөр уучлалт гуйж байна лээ. Уучлал гуйгаад өнгөрөх биш. Тэр хүн албан тушаалтайгаа үлдэхийн тулд ингэж уучлал гуйж байна. Тиймээс УОК-ийг огцрохыг шаардаж байна. ЖДҮ-чин хулгайч огцрох ёстой" гэлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.