| | USD/MNT 0₮

Нэгдүгээр төрөх эмнэлгийн удирдлагуудыг ажлаас нь ЧӨЛӨӨЛӨХӨӨР болжээ

Өчигдөр орой Нэгдүгээр төрөх эмнэлгээс халдвартай нялх биетэй ээжийг халадтай болон тавчиктай нь машинд суулгаж авч явсан асуудал нийгэмд нэлээд шуугиан тарив. 

Эрүүл мэндийн байгууллага, УОК-ийн шийдвэр гүйцэтгэж байгаа алба хаагчдад хүний эрхийн мэдрэмж алга, хүнлэг ёс байхгүй. Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг дүн өвлийн хүйтэнд нүцгэн шалдан шахуу авч явж байгаа энэ дүр зураг үзэгдэлд холбогдох албаныхан нь хариуцлага хүлээх ёстой юм. Коронавирустэй иргэдээ нохойноос дор үзэж байгаа удирдлагуудыг огцруулах хөдөлгөөн ч өрнүүлэхээр болсон байна. 

Энэхүү харамсалтай үйлдэлд өчигдөр орой  Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан эмнэлгийн дарга нартай цахимаар хуралджээ.

Уг хурлаар хариуцлага алдсан албан тушаалтнууд болоод ажилчдын асуудлыг хэлэлцсэн байна. Нялх биетэй ээжийг хүйтэнд дулаан хувцасгүй “Өргөө” амаржих газраас ХӨСҮТ-рүү зөөвөрлөсөн.

Үүнд “Өргөө амаржих газрын”-хан буруутай гэдгээ өөрсдөө ч хүлээн зөвшөөрчээ. Тухайн ээж нь 2020 оны нэгдүгээр сарын 19-нд өглөөний 07 цагт амаржсан байна. Түүний шинжилгээний хариу үдээс хойш эерэг болох нь баталгаажсан гэв. Тухайн амаржсан эмэгтэйн нөхөр нь коронавирусын халдвартай иргэний хавьтал болсон учир тусгаарлалтад байсан аж.

Өргөө амаржих газар нь ЭМЯ-ны харьяа бус Нийслэлийн эрүүл мэндийн газарт харьяалагддаг учир ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан тус газарт хандсан байна. Өөрөөр хэлбэл эмнэлгийн удирдлагуудад хариуцлага тооцохыг НЭМГ-ын дарга Г.Төмөрбаатар даалгажээ. Тус эмнэлгийн даргаар Анагаах ухааны доктор А.Дүүрэнбилэг ажилладаг юм байна. 

Нэгдүгээр төрөх эмнэлгийн дарга А.Дүүрэнбилэг 

Өргөө амаржих газар нь ЭМЯ-ны харьяа бус Нийслэлийн эрүүл мэндийн газарт харьяалагддаг учир ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан тус газарт хандсан байна. Өөрөөр хэлбэл эмнэлгийн удирдлагуудад хариуцлага тооцохыг НЭМГ-ын дарга Г.Төмөрбаатар даалгажээ. Тус эмнэлгийн даргаар Анагаах ухааны доктор А.Дүүрэнбилэг ажилладаг юм байна.
Нийгэм

Сэтгэгдэл (29)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.