| | USD/MNT 0₮

Өргөө амаржих газраар үйлчлүүлэх эх, нярайг Гурван гал, Амгалан амаржих газарт шилжүүлжээ

Нийслэлийн Өргөө амаржих газарт өчигдөр коронавирусийн батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. Тодруулбал, тус эмнэлэгт амаржсан эхээс халдвар илэрч, нярайн хамт ХӨСҮТ-д тусгаарласан байгаа.

Харин тухайн эмнэлэгт хязгаарлалтын дэглэм тогтоосон байгаа. Тиймээс тухайн эмнэлгээр үйлчлүүлэх эх болон нярай нарыг Гурван гал, Амгалан амаржих газарт шилжүүлжээ. 

Мөн Хан-Уул дүүргийн Эх хүүхдийн эмнэлгийг ч бэлтгэсэн байгаа ажээ. 

Өргөө амаржих газраар үйлчлүүлэх эх, нярайг Гурван гал, Амгалан амаржих газарт шилжүүлжээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.