| | USD/MNT 0₮

Нэгдүгээр төрөхөд амаржсан эмэгтэйгээс халдвар илэрсэн тул хөл хорио тогтоожээ

Нэгдүгээр төрөх буюу Өргөө амаржих газарт өнөөдөр амаржсан эмэгтэйгээс коронавирусийн халдвар илэрч, хөл хорио тогтоожээ. Тухайн эмэгтэйн нөхрөөс халдвар илэрсэн учраас эхнэрээс нь шинжилгээ авахад мөн халдвар авсан нь тогтоогдсон байна.

Шинжилгээний хариуг PCR-аар баталгаажуулсан бөгөөд тухайн эмэгтэй энэ сарын 14-ний өдөр төрөхөөр Нэгдүгээр төрөх эмнэлэгт ирж хэвтжээ. Эмнэлэгт хэвтэхээсээ өмнө нэгдүгээр сарын 8-ны өдөр шинжилгээ өгөхөд хариу нь сөрөг гарсан аж. Өөрөөр хэлбэл, тэрбээр халдварын нууц үедээ хэвтсэн гэсэн үг юм. Төрсөн нярайгаас мөн шинжилгээ авсан байгаа юм байна. 

Нэгдүгээр төрөхөд амаржсан эмэгтэйгээс халдвар илэрсэн тул хөл хорио тогтоожээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.