| | USD/MNT 0₮

Энхсаран сувиллаас халдвар авсан Д.Мөнхбатыг иргэдэд худал мэдээлэл тараасан хэмээн 500 мянган төгрөгөөр торгожээ

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 14-нд иргэн Д.Мөнхбат өөрийн цахим хуудсаар "БНСУ-аас коронавирусын халдваргүй ирсэн ч Энхсаран сувилалд тусгаарлагдах явцдаа халдвар авсан" тухайгаа мэдэгдсэн. 

Тэрбээр “Энхсаран сувилалд халдвар хамгааллын дэглэм ноцтой зөрчигдөж халдвар тархсан байх магадлалтай бөгөөд нийт 20 гаруй хүн халдвар авч ХӨСҮТ-д хүргэгдэн ирсэн. Миний хувьд тус сувиллаас халдвар авсан хэмээн нийтэд хандаж үгээ хэлж үзэл бодлоо зоригтой илэрхийлсэн. Түүний энэ мэдэгдлээс Энхсаран сувилалд халдвар тархсан гэдгийг холбогдох албаныхан мэдсэн юм. 

Түүний хувьд коронавирусийн халдвартай иргэдийг төлөөлөн олон нийтэд нээлттэй үгээ хэлж, албаныханыг шүүмжлэн асуудлыг бодитоор мэдээллэхийг байнга шаардсаар байсан. 

Тэгвэл түүнийг иргэдийг төөрөгдүүлсэн мэдээллийг олон нийтийн сүлжээнд тавьсан гэх үндэслэлээр Цагдаагийн байгууллагаас шалгаж Зөрчлийн хуулиар 500 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авчээ. 

Энэ талаараа иргэн Д.Мөнхбат өөрийн цахим хуудсандаа "Шинэ 7 хоног сайхан мэдээгээр эхэлж байна. Корона вирусын талаар миний бичиж ярьсан зүйлс дунд ард иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл байсан учраас зөрчлийн тухай хуулийн дагуу надад шийтгэл оноожээ. Гайхалтай, сайн юм аа. Баярлах, бахархах сэтгэл зэрэг төрж байна. Mонголд хууль маш сайн хэрэгждэг юм байна гэдгийг өөрийн биеээрээ мэдрэх хувь тохиолоо. Хууль чанга байгаа нь сайн хэрэг. Харин тэгш үйлчилдэг үү, үгүй юу эсэхийг бодох л хэрэг. Би өөрийгөө өмгөөлж хамгаалж зарим нэг дарга шиг хошуугаа цорвойлгож гоншигнохгүй ээ.

 
Буруутай бол хуулийн хариуцлагаа хүлээнэ. Харин энэ хуулийн хариуцлага бүгдэд нь тэгш үйлчилж байна уу. Бүхэл бүтэн салбарын төлөөлөл болсон эрх мэдэл бүхий хүн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ард иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл хийхэд асуудалгүй. Харин харц ардын төлөөлөл өөрт тохиолдсон зүйлээ хувийн хуудсандаа бичсэн нь ард иргэдийг төөрөгдүүлжээ.
 
Нэг төрийн албан хаагч надад хандан хэлэхдээ "Mанай улс угаасаа л ядуу улс шүү дээ, та нарыг арай ядан гадаадаас авчирч, эмчилж байхад үг дуугүй байвал дээргүй юу” гэж сүрдүүлэнгүй өнгө аясаар хэлж билээ. Би дотроо өрөвдөж билээ. Улс ядуудаа биш сэтгэлгээ ядуудаа бид ийм байдал байгаа бус уу.
Явуулгын өнгө аястай илт дарангуйлсан шинж чанартай ямарваа нэг үйлдэл, шийдвэр хувь хүний үзэл санааны галыг бөхөөх бус харин ч эсрэгээрээ улам бүр өрдөн бадрааж байдаг гэдгийг хүн төрөлхтөний түүхэнд олон олон хүн баталж нотолсоор ирсэн гэдэг" хэмээн бичжээ. 
Буруутай бол хуулийн хариуцлагаа хүлээнэ. Харин энэ хуулийн хариуцлага бүгдэд нь тэгш үйлчилж байна уу. Бүхэл бүтэн салбарын төлөөлөл болсон эрх мэдэл бүхий хүн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ард иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл хийхэд асуудалгүй. Харин харц ардын төлөөлөл өөрт тохиолдсон зүйлээ хувийн хуудсандаа бичсэн нь ард иргэдийг төөрөгдүүлжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (11)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.