| | USD/MNT 0₮

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ХУРАЛДААН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын хуралдаан боллоо. Хуралдааныг Чингэлтэй дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Н.Батсүмбэрэл удирдаж, өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаар мэдээлэл сонслоо.

Агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын талаар дүүргийн Онцгой комиссын орлогч дарга, хурандаа Г.Баатар мэдээлэл хийлээ. Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг он дуустал сунгасан. Энэ хүрээнд цар тахлаас сэргийлэх “Маскаа зүүцгээе, гараа угаая” аяныг зохион байгуулж байна. Нутгийн захиргааны байгууллагууд, иргэд аж ахуй нэгжүүд ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, халдвар хамгааллын дэглэмийг сахих, амны хаалт тогтмол зүүх, амны хаалтгүй иргэнд үйлчлэхгүй байх шаардлагыг тавьж, цар тахал, ханиад томуунаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна.

Мөн иргэн аж ахуй нэгж байгууллагуудын сайжруулсан түлшний зөв хэрэглээ, пийшин зуухны галлагааны аюулгүй байдлыг хангаж, угаарын хий мэдрэгчийг зөв ашиглах, эрсдэлээс сэргийлэх, зөвлөгөөг айл өрхүүдэд тогтмол хүргэж байна. Гэр хорооллын гэр хорооллын 5321 өрхөд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргүүлэн ажиллаж байна.

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Ц.Жаргалтай золбин нохой устгалын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл өглөө.

Энэ оны эхний 10 сарын байдлаар 7-19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 32 хүн нохойд хазуулсан байна. Дээрх тохиолдлуудад дүүргийн Цагдаагийн газраас нохой устгалын компанид хандан устгалд оруулжээ.

Архидан согтуурахтай тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар Чингэлтэй дүүргийн  Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа Б.Шинэбаатар мэдээлэл өгсөн юм.

Дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Н.Батсүмбэрэл холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өглөө.

Тухайлбал дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Маскаа зүүцгээе, гараа угаая” 2 дугаар аяныг энэ оныг дуустал зохион байгуулж, иргэн аж ахуй нэгж байгууллагуудыг аянд нэгтгэх, өөрсдийгөө эрсдэлээс хамгаалах чиглэлээр сурталчлан ажиллахыг үүрэг болгов.

Мөн сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ, пийшин зуухны галлагааны аюулгүй байдлыг хангаж, угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг зөв ашиглах, угаартах эрсдэлээс сэргийлэх, зөвлөмж зөвлөгөөг эрсдэл бүхий айл өрхүүдэд тогтмол хүргэж сэрэмжлүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

Иргэдийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж золбин нохойг устгалд оруулах ажилд онцгой анхаар хэрэгтэйг санууллаа. Эзэнтэй нохдыг хашаанд тусгайлан бэлтгэсэн байр, талбайд уяатай байлгах, нийтийн эзэмшлийн гудамж талбайд хошуувч уяатай байлгах, мэргэжлийн байгууллагаас гаргасан урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөмж мэдээллийг хэрэгжүүлэхийг үүрэг болгов.

 

Иргэдийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж золбин нохойг устгалд оруулах ажилд онцгой анхаар хэрэгтэйг санууллаа. Эзэнтэй нохдыг хашаанд тусгайлан бэлтгэсэн байр, талбайд уяатай байлгах, нийтийн эзэмшлийн гудамж талбайд хошуувч уяатай байлгах, мэргэжлийн байгууллагаас гаргасан урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөмж мэдээллийг хэрэгжүүлэхийг үүрэг болгов.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.