| | USD/MNT 0₮

"Гоёл 2020" наадмын топ моделиор Д.Долгион тодорчээ

Монголын загварын ертөнцийн хамгийн том шоу буюу "Гоёл-2020" наадам өчигдөр орой Соёлын төв өргөөнд болж, отгон топ моделио тодрууллаа. Загварын хүрээллийнхний хүсэн хүлээсэн 32 дахь удаагийн "Гоёл-2020" наадмын  отгон Топ моделиор загвар өмсөгч Д.Долгион тодров. Шагналыг өнгөрсөн жил Топ моделиор тодорсон Н.Сарнай гардуулж өгсөн юм.

“Гоёл 2020” наадмын тайзнаа тус наадмаас төрөн гарсан үе үеийн Топ моделиудын төлөөлөл оролцож, дизайнеруудын урласан хувцсыг амилуулсан юм. Тодруулбал, “Гоёл”-ын 13 дахь топ модель Ч.Ундрах, О.Пүрэвдулам, С.Ариунбилэг, Х.Бадамгэрэл, Х.Уянга, Т.Халиунаа, Н.Сарнай нар хүрэлцэн иржээ.

Энэ жилийн наадамд “G fashion”, “Zorto fashion”, “Бажуна”, “Ивээл”, “Урангоо Идэр”, “UGi fashion, “Bortua” зэрэг үндэсний брэндүүд  шилдэг загваруудаа танилцуулав.

Харин шилдэг эмэгтэй загвар өмсөгчөөр Сайхантамир тодорсон бол шилдэг эрэгтэй загвар өмсөгчөөр Адьяасүрэн шалгарч, Шилдэг фото моделиор Д.Халиун тодорчээ. 

Монголын загварын ертөнцийн хамгийн том шоу буюу "Гоёл-2020" наадам өчигдөр орой Соёлын төв өргөөнд болж, отгон топ моделио тодрууллаа. Загварын хүрээллийнхний хүсэн хүлээсэн 32 дахь удаагийн "Гоёл-2020" наадмын отгон Топ моделиор загвар өмсөгч Д.Долгион тодров. Шагналыг өнгөрсөн жил Топ моделиор тодорсон Н.Сарнай гардуулж өгсөн юм.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.