| | USD/MNT 0₮

ДОХ-ТОЙ 17 ЭЭЖЭЭС 25 ХҮҮХЭД ЭРҮҮЛ ТӨРЖЭЭ

Өнөөдөр ДОХ буюу ХДХВ-ийн вирустай тэмцэх дэлхийн өдөр тохиож байна. Манайд энэ жил өдрийг "Өөрчлөлтийг та бид хийнэ" гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Манай улсад ДОХ-ын халдвартай 281 хүн бүртгэгдснээс 40 нь амиа алдсан байна. Нийт халдварын 80 хувьд нь эрчүүд буюу ижил хүйстнүүд байна. Харин үлдсэн 20 хувь нь эмэгтэйчүүд байгаа юм. Халдвартай 17 ээжээс 25 хүүхэд эрүүл саруул төрсөн талаар ХӨСҮТ-өөс мэдээлсэн юм. 

Манай улсад бүртгэгдээд байгаа халдварын тохиолдлууд 100 хувь бэлгийн замаар дамжсан бөгөөд цус цусан бүтээгдэхүүн эмнэлгийн тусламж үйлчилгээгээр эхээс хүүхдэд халдвар дамжаагүй байна. 

Монгол Улс арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг буюу ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг "Өөрчлөлтийг та бид хийнэ" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.