| | USD/MNT 0₮

БШУЯ-наас танхимын хичээлийг гуравдугаар сарын 01-нд эхлүүлэх хүсэлтийг УОК-т хүргүүлжээ

Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр улирлын хичээлийн амралт ирэх сарын 01-нд дуусч байгаа. Салбарын яамнаас тухайн сардаа танхимын хичээлийг эхлүүлэх үү, эсвэл теле хичээлээ үргэлжлүүлэн үзэх үү гэдэг дээр ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна. Учир нь халдварын тархалт нөхцлөөс үүдэж шийдвэр гаргана гэж байгаа юм.

Эцэг эхчүүдийн хувьд танхимын хичээлийг эсэргүүцэж байгаа бол хүүхдүүд танхимын хичээлдээ суухыг хүсч байгаа аж. Харин БШУЯ-наас ирэх гуравдугаар сарын 01-нд танхимын хичээлийг эхлүүлье гэсэн хүсэлтээ УОК-т хүргүүлсэн байгаа ажээ. УОК хүсэлтийг хэлэлцэж шийдвэр гаргах юм байна. Түүнээс салбарын яам дур мэдэж шийдвэр гаргах эрхгүй юм. 

БШУЯ-наас танхимын хичээлийг гуравдугаар сарын 01-нд эхлүүлэх хүсэлтийг УОК-т хүргүүлжээ
Нийгэм

Сэтгэгдэл (34)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.