| | USD/MNT 0₮

Намаасаа хөөгдөж байсан, хуурамч дипломтой Т.Ганзориг баруун бүсийн томоохон эрчим хүчний системийг удирдаж байна

Завхан аймгийг эрчим хүчээр хангагч том байгууллага бол “Алтай-Улиастайн Эрчим хүчний систем” ТӨХК юм. Тус компани нь Засгийн газрын 2008 оны 10 дугаар сарын 233-р тоот тогтоолоор анх үүсэн байгуулагдсан бөгөөд Говь-Алтай, Завхан аймгийн эрчим хүчний үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байгаа дизель станцууд болон аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлд суурилсан байдалтайгаар  системийн үйл ажиллагаа эхэлж байж. Харин өдгөө жилдээ 75,6 сая кВт.ц эрчим хүчийг түгээж үүнийхээ 60 орчим хувийг зөвхөн өөрийн дотоодын эх үүсвэр, үйлдвэрлэлээр хангадаг баруун бүсийн томоохон Эрчим хүчний систем болон хөгжиж өргөжин тэлжээ.

Гэтэл ийм том газрын даргаар хуурамч дипломтой хүнийг томилсон байж болзошгүй гэнэ. Тухайлбал, өмнө нь Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Т.Ганзориг одоо "Алтай-Улиастай эрчим хүчний систем" ТӨХК-ийн захирлын албан тушаалыг хашдаг. Түүний талаар сүүлийн үед их сургуулиа төгсөөгүй, албан ёсны дипломгүй, хуурамч диплом үйлдсэн гэх мэдээлэл тархаад байсан удаатай.

Тодруулбал, Монголын хуульчдын холбооны өмгөөлөгч Б.Эрдэнэбат “Т.Ганзоригийг 2001 онд Банк, санхүүгийн “Өлзий” дээд сургуулийг төгссөн эсэх” талаар гомдол гаргаж, шалгуулахаар” өгч байсан юм.

Үүгээр ч зогсохгүй тэрбээр 2019 Намын хорооны дарга байхдаа “авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдож, намын дүрмийг зөрчсөн” гэх үндэслэлээр МАН-аас хөөж байсан ч удаатай гэнэ.

Завхан аймгийг эрчим хүчээр хангагч том байгууллага бол “Алтай-Улиастайн Эрчим хүчний систем” ТӨХК юм. Тус компани нь Засгийн газрын 2008 оны 10 дугаар сарын 233-р тоот тогтоолоор анх үүсэн байгуулагдсан бөгөөд Говь-Алтай, Завхан аймгийн эрчим хүчний үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байгаа дизель станцууд болон аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлд суурилсан байдалтайгаар системийн үйл ажиллагаа эхэлж байж. Харин өдгөө жилдээ 75,6 сая кВт.ц эрчим хүчийг түгээж үүнийхээ 60 орчим хувийг зөвхөн өөрийн дотоодын эх үүсвэр, үйлдвэрлэлээр хангадаг баруун бүсийн томоохон Эрчим хүчний систем болон хөгжиж өргөжин тэлжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.