| | USD/MNT 0₮

Шарын шашныг дэлгэрүүрлэхэд зарцуулах төсөв Сангийн яаманд байхгүй

Улсын Их Хурлын нэр бүхий 54 гишүүний санаачлан боловсруулсан Нөхөн олговор олгох тухай хуулийн төслийг  Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг, С.Бямбацогт, Ш.Адьшаа, Х.Нямбаатар, Ж.Ганбаатар нар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн билээ.

Тэд шарын шашныг дэлгэрүүлэхэд нөхөн олговор олгох ёстой гэж үзжээ. Тодруулбал, уг хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улс Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид заасан уламжлалт шашинтай холбоотой заалтуудыг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчин бүрдэнэ. Ингэснээр Бурхны шашны ном сургаалаар дамжуулан иргэдэд зөв амьдрах ухааныг түгээх, оюун санааг соён гэгээрүүлэх, Монгол ёс, зан заншлыг хойч үедээ өвлүүлэхэд чухал ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзжээ. Өөрөөр хэлбэл Монгол дахь Түвдийн шарын шашны соёлын өв болох сүм, хийдийг сэргээн босгоход улсаас нөхөн олговор гэх нэрээр санхүүжилт олгох бололтой.

Харин өнөөдрийн Байнгын хорооны хуралдаанаар энэ хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлуулсан байна. Тодруулбал, шарын шашныг дэлгэрүүлэхэд нөхөн олговор олгох тогтоолын төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дэмжихгүй. Учир нь цар тахалтай тэмцэж байгаа энэ цаг үед төсөвт нэмэлт зардал гарахаар болсон учраас боломжгүй гэжээ.

Энэ цаг үед ийм хуулийн төсөл санаачилж өргөн барих нь зөв үү, эрхэм гишүүдээ. Татвар төлдөггүй лам нарыг өөгшүүлж байна гэсэн шүүмжлэл нийт дунд их тарсан юм.

Олон нийтийн зүгээс “Монголын ард түмэн Түвд хэлтний шарын шашин соёлыг хадгалж хамгаалах ямар ялтай юм бэ. Хүний соёл манаж гамнахдаа ямар их хичээл зүтгэл гаргадаг юм бэ?

Хятадын Засгийн газраас томилогдсон лам нарын хүмүүжүүлсэн хувилгаан хутагтууд нь энэ хэдийн толгойг угааж, Хятадын Их гэр бүлийн зорилтыг сайн хангаж байна. Гашуун байна. Ямар их доромжлол вэ. Доромжлол хязгаартай шүү. Савхны Далай ламаа шүтээд Их гэрбүлийн нөмөр нөөлгөнд жаргалаа эдлэчихээрэй” гэж байр сууриа ч илэрхийлсэн байна.

Харин өнөөдрийн Байнгын хорооны хуралдаанаар энэ хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлуулсан байна. Тодруулбал, шарын шашныг дэлгэрүүлэхэд нөхөн олговор олгох тогтоолын төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дэмжихгүй. Учир нь цар тахалтай тэмцэж байгаа энэ цаг үед төсөвт нэмэлт зардал гарахаар болсон учраас боломжгүй гэжээ.
Улс төр

Сэтгэгдэл (12)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.