| | USD/MNT 0₮

ШУТИС-ийн ХШУС-ийн захирал Д.Ганхуяг найзыгаа гадаад руу томилолтоор явуулсан мэт хуйвалдаан зохиож сургуулийн мөнгөнөөс завшсан уу

Найзыгаа гадаад улс руу томилолтоор явуулсан мэт хуйвалдаан зохион сургуулийн мөнгөнөөс завшсан албан тушаалтнуудад сахилгын шийтгэл л ногдуулсан нь хууль бус хэмээн үзсэн оюутнууд эсэргүүцгээ илэрхийлээд байна.

Тухайлбал, ШУТИС-ийн ХШУС-ийн захирал, доктор Д.Ганхуяг сургуулийнхаа Математикийн тэнхимийн дэд профессор Цогхүүгийн Жаргалсайханг Польш Улсын Польшийн шинжлэх ухааны академийн Математикийн хүрээлэн дээр зохион байгуулах семинарт оролцуулахаар 2019 оны наймдугаар сарын 08-ны өдрөөс 26-ны өдрийг хүртэл томилжээ. Гэтэл Ц.Жаргалсайхан нь БНПУ руу удирдамжийн дагуу томилолтоор яваагүй, төсөвт тусгагдсан томилолтын зардлыг ХШУС-д буцаан тушаалгүй зарцуулсан байх тул сахилгын шийтгэл ногдуулжээ. Ингэхдээ зардалд гаргасан 4,502,240 төгрөгийг 2020 онд багтаан төлүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Д.Ганхуяг, ахлах нягтлан Ч.Оюун нарт даалгажээ.

Хамгийн гол нь уг тушаалыг гаргаж, Ц.Жаргалсайханыг томилуулахаар шийдвэрлэсэн Д.Ганхуяг захиралд өдийг хүртэл ямар ч арга хэмжээ тооцоогүй байгаад оюутан, багш нар бухимдаж байгаа юм.

Найзыгаа гадаад улс руу томилолтоор явуулсан мэт хуйвалдаан зохион сургуулийн мөнгөнөөс завшсан албан тушаалтнуудад сахилгын шийтгэл л ногдуулсан нь хууль бус хэмээн үзсэн оюутнууд эсэргүүцгээ илэрхийлээд байна.
Нийгэм

Сэтгэгдэл (11)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.