| | USD/MNT 0₮

А.Амбасэлмаа: Өчигдөр 10 хүнд халдвар илэрч, 28 хүн эдгэрлээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр нийт 17646  хүнд шинжилгээ хийхэд нийслэлд 10 хүнээс халдвар илэрлээ.

Дээрх хүмүүс нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаар тусгаарлалтад байсан.

Ийнхүү Улаанбаатар хотод батлагдсан халдварын нийт тохиолдол 709 боллоо. Сүүлийн 24 цагт 28 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Монгол Улсад батлагдсан Covid-19-ийн нийт тохиолдол 1536. Үүнээс 995 нь эдгэрсэн бол эмчлүүлж байгаа 530 хүн байна. Эмчлүүлж байгаа хүмүүсээс биеийн байдал хөнгөн 478, хүндэвтэр 40, хүнд 10, маш хүнд 2 хүн байна" гэлээ.

Мөн Цэргийн эмнэлэгт нэг иргэн нас барсан гэх мэдээлэлд ЭМЯ-наас "Коронавирусийн халдвараар нас бараагүй. Энэ сарын 16-нд нэг хүн нас барсан нь үнэн. Гэхдээ өөр өвчнөөр нас барсан" гэлээ.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.