| | USD/MNT 0₮

Согтуурсан үедээ нэгнийгээ хутгалж, амь насыг нь хохироожээ

Архи, согтууруулах ундааг худалдан борлуулахыг зөвшөөрснөөс хойш согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн гаралт өссөөр байна. Хамгийн сүүлд гэхэд хамт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нэгнийгээ хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт “Жаргалантын ... тоотод согтуу хүмүүс зодолдоод нэгийгээ хутгалчихлаа” гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллага нэгдүгээр сарын 19-ний 03:56-д хүлээн авчээ. Ингээд хэргийн газар очиж шалгахад тус тоотод суух 38 настай У-ын цээжин тус газарт Төв аймаг Батсүмбэр сумын харьяат 39 настай Д нь согтуурсан үедээ 1 удаа хутгалж, амь насыг нь хохироосон байна. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс шалгаж байна.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.