| | USD/MNT 0₮

Дуучин Г.Эрдэнэчимэгийн урласан хүүхдийн эсгий бойтог

УИХ-ын гишүүн асан С.Жавхлангийн гэргий, уртын дуучин Г.Эрдэнэчимэгийг хүмүүс бүтээлч, хөдөлмөрч нэгэн хэмээн үнэлдэг. Монгол өв уламжлал, соёл үүх түүхээ хадгалж, сурталчилж, уран бүтээлээрээ таниулахаас гадна уламжлалт эсгий урлал болон монгол дээл хувцсыг өөрөө хэв загварыг нь гаргаж, хээ хуарыг нь тааруулан гоёмсог урладаг гэдгээр нь хүмүүс илүү мэднэ.

Уран бүтээлээ хийхийнхээ хажуугаар гэртээ дуучин бүсгүй маань хүүхдийн эсгий хөөрхөн бойтог урлаж байна. Хөл хориог ашиглаж зүгээр суухыг хүсээгүй Г.Эрдэнэчимэг бяцхан охиндоо эсгий бойтог хийж, мөн захиалга авч зарж байгаагаа ч дуулгажээ. 

Тэрбээр цахим хуудсандаа "Жижигхэн охиндоо эсгийгээр бойтог хийж өгсөн. Тайлж шидэхгүй байх болов уу гээд баахан гоёсоон. Го го юмаа гээд л өмсөөд гүйгээд байгаа. Өөрийн бүтээсэн бүхэн сэтгэл дүүргэдэг шүү. Оны өмнө эдгээр бойтогуудыг хийлээ" гэж бичжээ.  Харин түүний хийсэн бойтогыг худалдаж авах хүсэлтэй болон захиалга өгсөн иргэн олон байв. 

УИХ-ын гишүүн асан С.Жавхлангийн гэргий, уртын дуучин Г.Эрдэнэчимэгийг хүмүүс бүтээлч, хөдөлмөрч нэгэн хэмээн үнэлдэг. Монгол өв уламжлал, соёл үүх түүхээ хадгалж, сурталчилж, уран бүтээлээрээ таниулахаас гадна уламжлалт эсгий урлал болон монгол дээл хувцсыг өөрөө хэв загварыг нь гаргаж, хээ хуарыг нь тааруулан гоёмсог урладаг гэдгээр нь хүмүүс илүү мэднэ.
Нийгэм

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.