| | USD/MNT 0₮

"Шахмал түлш нүүрснээс 30-40 дахин бага хортой, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн"

"Таван толгой түлш" компанийн инженер, техникийн ажилтнууд түлшний найрлагын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тус компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар "1.5 сая хүн амтай Улаанбаатарчууд жил бүрийн өвөл утаандаа хордож, угаартсаар ирсэн. Бид үүнийг болиулахын тулд зүтгэж байна гэж ойлгож, ажлаа хийдэг. Үйл ажиллагаагаа 2014 онд батлагдаж, 2019 онд шинэчлэгдсэн стандартын дагуу явуулж байгаа. 

Мөн тус компанийн ерөнхий инженер хэлэхдээ “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр санаатай ташаа мэдээллүүд гарч байна. Таван толгой компанийн ерөнхий инженерийн хувьд манай технологи олон эрдэмтдийн хөдөлмөрийн үр дүнд бий болсон технологи гэдгийг хэлье. Эрчим хүчний яамны Шинжлэх ухааны техникийн их хурлаар шахмал түлшний орц найрлагаа баталгаажуулсан. Үйлдвэрийн дараах туршилтыг Сонгинохайрхан дүүргийн 28-р хороонд бүтэн жил гарангийн хугацаанд хийсэн. Түлшний чанар найдвартай, баталгаатай нь батлагдсан. Олон улсын лабораторийн дүнгүүд ч байна. Барьцалдуулагч, эрдэнэшишийн цардуул хоёрыг тавантолгойн нүүрстэй хольж гаргаж авсан түлш. Өөр ямар нэг нэмэлт зүйл ороогүй.

Хаус компанийн ерөнхий инженер "Манай технологи эрдэмтэн мэргэжилтнүүдийн 20 жилийн хөдөлмөрийн үр дүнд бий болсон. Компанийг байгуулсны дараа шинэ технологийг нутагшуулж орц найрлагаа баталгаажуулсан. Үүний дараа салбарын шилдэг эрдэмтэн ажилтнуудтай ярилцаж, судалж ажлыг эхлүүлсэн. Шахмал түлшний үйлдвэрлэл явуулсны дараа туршилтыг СХД-т жил гаруйн хугацаанд явуулсан. Уг туршилтаар түлшний чанар баталгаатай болох нь нотлогдсон. Мөн түлшний барьцуулагчийг энгийн эрдэнэ шиш, цардуул, бентонит шавраас гаргаж авсан.  Бид долоо хоног болгон мэргэжлийн байгууллагад шинжилгээ өгч үйлдвэрлэлийн горимоо шалгуулдаг" гэж ярилаа. 

  • Мөн шахмал түлшинд медлин буюу угаасан нүүрс, бентонит шавар, барьцалдуулагч, эрдэнэшишийн цардуул, ус гэсэн түүхий эдүүд ордог гэдгийг онцолсон юм.

"Таван толгой түлш" ХК-ийн зүгээс түлшний шуудай тус бүр дээр галлагааны горим зааврыг хэвлэж тарааж байгаа бөгөөд ойлгомжгүй зүйл гарвал 70119400 утсаар зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаж байгаа гэлээ.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.