| | USD/MNT 0₮

Л.Мөнхтүшиг:Ирэх сардаа багтаж эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн тоо 2860 орчим байна

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас өчигдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. 

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Гадаад харилцааны яам өнгөрсөн хоёр сарын хугацаанд тусгай үүргийн нислэг саатсантай холбоотойгоор ажиллаж байна. Дотоодын халдвар байдал, тусгаарлах байрны асуудалтай холбоотой асуудал байсан.

Гадаадад байгаа иргэдийн нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг өдөр болгон авч байсан. Энэ сард буюу 22, 31-нд Солонгос улс руу нэмэлт нислэг хийж 320 орчим иргэнийг эх оронд нь авч ирэх шийдвэрийг гаргалаа. Ирэх сард хийх нислэгийн хуваарийг удахгүй зарлана. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд эх орондоо ирэх иргэдийн тоо огцом нэмэгдсэн. Нийт гадаадад байгаа 8433 хүн байна.

Ирэх сардаа багтаж эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн тоо 2860 орчим байна. БНСУ-д манай улсын 45000 гаруй иргэн оршин суудаг. Энэ тоо 2019 онд 100 мянга хүрч байсан. Гадаадад байгаа иргэн бүрийнхээ төлөө анхаарал тавьж байдаг. Гэхдээ дотоодын нөхцөл байдалтайгаа уялдуулж, энэ шийдвэрүүд гардаг юм" гэлээ. 

Л.Мөнхтүшиг:Ирэх сардаа багтаж эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн тоо 2860 орчим байна
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.