| | USD/MNT 0₮

Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан ХАЛДВАРТАЙ иргэн нас баржээ

Хоёр хоногийн өмнө ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл хийхдээ "Цэргийн төв эмнэлэгт хоёр хүнд хүн эмчлүүлж байна" гэсэн мэдээллийг өгсөн.

Тэгвэл өчигдөр нэг нь нас барсан байна. Талийгаачийн хувьд суурь өвчтэй бөгөөд коронавирусийн халдвартай нь оношлогдон эмчлүүлж байсан бөгөөд амьсгалын аппаратанд биеийн байдал нь тогтворгүй байгаа талаар эмнэлгийн ажилтнууд хэлж байсан.

Ийнхүү Монгол Улсад коронавирусийн халдвараар оношлогдож мөн суурь өвчин хавсарсан гэх шалтгаанаар гурван хүн нас барж, ДЭМБ-д бүртгэгдээд байна. Өмнөх хоёр тохиолдлын хувьд БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт 76 настай эмэгтэй суурь өвчин, коронавирусийн халдвар хавсарсан гэх оношоор эмчлүүлж байгаад нас барсан бол дараагийнх нь 74 настай хорт хавдартай эрэгтэй мөн л коронавирусийн халдвараар нас барсан юм. Харин өчигдөр Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан биеийн байдал маш хүнд хүн нас барлаа.

Ийнхүү одоогоор нийт гурван хүн халдвараар нас бараад байна. 

Монголчууд коронавирусээр үхтлээ өдий байна гэсэн ойлголт мессэжийг олон нийтэд өгөөд байгаа хүмүүс нэгийг бодож нөгөөг тунгаана биз. Ужиг суурь өвчтэй хүмүүс халдварт өртөж, биеийн байдал нь огцом муудаж нас барж байгааг эрх биш харж байгаа байх. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд ковид 19 халдварт өвдөг сөхөрч байхад Монголчууд "Зүгээр нэг ханиад тахиал биш" гэсэн ойлголтоосоо салах цаг болжээ.

Тиймээс иргэн бүр хариуцлагатай байж амны хаалтаа зүүж, онцын шаардлага байхгүй бол гэрээсээ гарахгүй байх. Мөн ариутгал халдваргүйжүүлэлтийг сайн хийж, хүн хоорондын зайгаа барьж, бөөгнөрөл үүсгэхгүй нэг нэгнийхээрээ хэсэхгүй байхыг Эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна. 

Дашрамд дуулгахад, коронавирусийн халдвараар нас барсан иргэний цогцсыг ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгөхгүй байгаа бөгөөд ЭМ-ийн сайдын баталсан тушаалын дагуу тусгай арга хэмжээ авч, цогцсыг чандарлаж байгаа гэдгийг иргэд ойлгох ёстой юм. 

Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан ХАЛДВАРТАЙ иргэн нас баржээ
Нийгэм

Сэтгэгдэл (13)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.