| | USD/MNT 0₮

Бусдад хахууль өгсөн дуучин Э.Оюумааг торгох ялаар шийтгэжээ

 
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Энхтайван, Б.Мөнхтуяа, дуучин Э.Оюумаа нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 01 дүгээр сарын 15, 18-ны өдрүүдэд хянан хэлэлцжээ.
 
Шүүгдэгч Р.Энхтайваныг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар ажиллаж байхдаа “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, мөн Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдаар дамжуулан хахууль авсан,
 
Шүүгдэгч Б.Мөнхтуяаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч байхдаа “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон,
 
Шүүгдэгч Э.Оюумааг “Бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
 
-Шүүгдэгч Р.Энхтайваныг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 2 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 2 жилийн хорих ялаар,
 
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхтуяаг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.950.000 төгрөгийн торгох ялаар,
 
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Оюумааг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5.400.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэжээ.
 
Мөн Р.Энхтайванаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 560.000 төгрөг, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст хадгалагдаж байгаа 200 ам. доллар, Төрийн сангийн 100900033401 тоотод дансанд байгаа 4.435650 төгрөгийг тус тус гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогод тооцож улсын орлого болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Оюумааг “Бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.