| | USD/MNT 0₮

Дээд шүүх:УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарын гомдлыг баасан гарагт хэлэлцэнэ

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийг шүүх хурал энэ сарын 22-нд буюу Баасан гарагт Дээд шүүхэд болохоор товлогдсон байгаа. Өмнө нь тус хурал товлогдсон өмгөөлөгчийн хүсэлтээр хойшлуулсан юм.

Тодруулбал, шүүгдэгч Б.Нямдаваагийн өмгөөлөгч П.Баасанжав нь эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг шүүх хангаж, хурлыг хойшлуулжээ. 

Сануулахад, хоёр шатны шүүх хурлаар Н.Номтойбаяр, Б.Нямдаваа, Б.Шижиржаргал, Н.Баттөгс, Н.Ууганбаяр, Д.Батмөнх, М.Нямдэмбэрэл, Н.Алтансувд нарыг албан тушаалын байдлаа ашигласан хэмээн ял оноосон байгаа юм. 

Дээд шүүх:УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарын гомдлыг баасан гарагт хэлэлцэнэ
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.