| | USD/MNT 0₮

Хөвсгөл аймагт очсон иргэний шинжилгээний хариу СӨРӨГ гарчээ

Хөвсгөл аймагт Улаанбаатар хотоос очсон нэг иргэний түргэвчилсэн оношлуурын хариу өчигдөр эерэг гарсан байна.

Тодруулбал, 2021 оны нэгдүгээр сарын 18-ны байдлаар Хөвсгөл аймагт Улаанбаатар хотоос ирсэн иргэн Б-ийн түргэвчилсэн оношлуурын хариу хоёр удаагийн шинжилгээгээр эерэг гарсны улмаас аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт тусгаарлан, писиар шинжилгээ авсан байна.

Шинжилгээний хариу 23.00 цагийн үед гарсан бөгөөд хариу нь Сөрөг гарсан хэмээн Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлжээ. 

Дээрх иргэн Нийслэлд буяны ажлаар ирсэн бөгөөд БГД-т найзындаа байсан гэх. Улмаар Хөвсгөл явахдаа Дроган дээрээс "Би писиар шинжилгээ өгсөн" хэмээн хэлж гуйж машинд дайгдаж явсан байна. Тухайн машинд хамт явсан хүмүүсийг ч тусгаарлаж шинжилгээ авчээ. 

 

 
Хөвсгөл аймагт очсон иргэний шинжилгээний хариу СӨРӨГ гарчээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.