| | USD/MNT 0₮

500 орчим хүний 12 тэрбум төгрөгийн хохиролтой хэргийг прокурорт буцаав

“Нарны хүү, сарны охин” компанийн "Амар амгалан" орон сууцны хороололд байр захиалж, урьдчилгаа мөнгөө төлсөн иргэдийн төлөөлөл орон сууцандаа орж чадахгүй, урьдчилгаагаа ч буцаан авч чадахгүй байгаа иргэд хоёр жилийн турш тэмцэл хийж байна. Тус компанийн захирал Д.Гүрсоронз болон Д.Одгэрэл нар нь "Амар амгалан" орон сууцны төсөл хэрэгжүүлж, иргэдийг компанийн таван хувийн зээлд хамруулна хэмээн 10-30 хувийн урьдчилгаа төлбөр авсан ч орон сууц нь одоог хүртэл баригдаагүй байна.

Иймд тэднийг шүүхэд өгч, хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянав. Ингэхдээ Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь заалт мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан Сутай овогт Дамдинсүрэнгийн Батбаяр, Амбагай овогт Дариймаагийн Гүрсоронз, Амбагай овогт Дариймаагийн Одгэрэл нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хянаадхэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн байна. 

“Нарны хүү, сарны охин” компанийн "Амар амгалан" орон сууцны хороололд байр захиалж, урьдчилгаа мөнгөө төлсөн иргэдийн төлөөлөл орон сууцандаа орж чадахгүй, урьдчилгаагаа ч буцаан авч чадахгүй байгаа иргэд хоёр жилийн турш тэмцэл хийж байна. Тус компанийн захирал Д.Гүрсоронз болон Д.Одгэрэл нар нь "Амар амгалан" орон сууцны төсөл хэрэгжүүлж, иргэдийг компанийн таван хувийн зээлд хамруулна хэмээн 10-30 хувийн урьдчилгаа төлбөр авсан ч орон сууц нь одоог хүртэл баригдаагүй байна.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.