| | USD/MNT 0₮

Хүчит шонхор захын ажилтнаас халдвар илрээгүй гэв

Өнгөрсөн долоо хоногт Хүчит шонхор захад ажилладаг цайны газрын тогоочоос халдвар илэрсэн гэх мэдээлэл гарсан юм. Тэгвэл энэ мэдээллийг өнөөдөр ХӨСҮТ-ээс үгүйсгэлээ.

ХӨСҮТ-ийн албаны дарга А.Амбасэлмаа "Хүчит шонхор захаас халдвар илрээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Харин Хүчит шонхор захад ажилладаг хүний ээжээс халдвар илэрсэн. Ойрын хавьтлуудыг нь тусгаарласан байгаа" гэв.

Тухайлбал, өндөр настан Чингэлтэй дүүргийн эмнэлэгт ирж халдвартай гэдгээ мэдсэн бөгөөд түүний охин нь Хүчит шонхор захад ажилладаг байсан юм байна. 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.