| | USD/MNT 0₮

Шатахууны үнэ литр тутамдаа 150-200 төгрөгөөр НЭМЭГДЭНЭ

Ашигт малмтал газрын тосны газраас өнөөдөр шатахууны үнэ нэмэх асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, шатахууны үнэ литр тутамдаа 150-200 төгрөгөөр нэмэгдэх юм байна.

Энэ талаар АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр "Шатахууны үнийн талаар тодорхой мэдээлэл өгье. Монгол Улсын шатахууны үнэ гадаад зах зээлээс хамаардаг. Цар тахлаас үүдэж дэлхийд шатахууны үнэ доошоо буурсан. Энэ жил харьцангуй цар тахлын эсрэг вакцин гарсан. АНУ-ын Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолтой холбоотойгоор шатахууны үнийн талаар судалгаа хийж байна.  

2020 оны дөрөвдүгээр сараас эхэлж шатахууны үнэ дэлхий дээр буурсан үзүүлэлттэй. Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн хугацаанд ямар арга хэмжээ авч ирсэн бэ Засгийн газрын тогтоолоор шатахууны үнийг бууруулж тогтвортой байлгах үйл ажиллагааны чиглэл гарсан. Өнгөрсөн тавдугаар сард үнэ тогтворжуулах алхмыг анх удаа хийсэн. Өөрөөр хэлбэл, Төрийн өмчит компани хувийн хэвшилтэйгээ зах зээлийнхээ зарчмын дагуу хийсэн. Төрөөс нэг ч төгрөгийн санхүүжилт гараагүй.

Таван сард нэг тонн шатахууны үнэ 202 ам.доллар, зургаан сард 399 ам.доллар, 7 сард 417 ам.доллар, 8 сард 431 ам.доллар гээд өсөлттөй орж ирсэн. Орон нутгийн хэмжээнд гэвэл Завхан, Говь-Алтай аймагт АИ92 шатахуун хамгийн өндөр үнэтэй зарагдаж байсан. 

Гадаад зах зээлийн үнэ өссөн ч шатахууны үнэ манайд тогтвортой байсан. Өнөөдрийнх хүртэл хугацаанд АИ92 шатахуун 1450 төгрөгөөр худалдан борлуулагджээ. 

Гадаад зах зээлтэй холбоотойгоор үнийн өсөлтөд өөрчлөлт орно. Гэхдээ холбогдох байгууллагуудаас арга хэмжээ авч ажиллана. Цар тахалтай холбоотойгоор иргэдийн орлого буурсан. Ард түмний нуруун дээр байдаг АИ 92 шатахууны үнийг буулгахгүй байх, мөн өсгөхгүй байх тал дээр анхаарч ажиллана. Бусдынх нь үнэ өртөг гадаад зах зээлийн зарчмаар 10-20 төгрөгөөр нэмэгдэхийг үгүйсгэхгүй. Тэгэхээр АИ 92 дээр үнийн өсөлт байхгүй гэдгийг албан ёсоор хэлж байна" гэлээ. 

 

 

Ашигт малмтал газрын тосны газраас өнөөдөр шатахууны үнэ нэмэх асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, шатахууны үнэ литр тутамдаа 150-200 төгрөгөөр нэмэгдэх юм байна.
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.