| | USD/MNT 0₮

Шадар сайдын чиглэлээр энэ сарын 31-нд БНСУ-аас хоёр удаагийн нислэгээр иргэдээ авна

Цар тахлын дотоод дахь халдварын тархалтаас үүдэж Монгол Улс тусгай үүргийн нислэгийг түр зогсоосон байгаа. Харин БНСУ-аас эх орондоо ирэх гэсэн иргэд олон хоног ЭСЯ-ны үүдэнд эсэргүүцэл, суулт зарлаж байж энэ сарын 15-нд нэг удаагийн нислэгээр 160 гаруй иргэнийг авчирсан. Цаана нь 1000 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан байгаа юм.

Тэгвэл Шадар сайд Я.Содбаатарын чиглэлийн дагуу БНСУ-аас иргэдээ татаж авахаар болжээ. Тодруулбал, энэ долоо хоногийн баасан гарагт болон энэ сарын 31-нд БНСУ-с хоёр удаагийн нислэгээр иргэдээ татна. Мөн хоёрдугаар сараас эхлэн тогтмол чартеруудаар гадаад улсуудаас ирэх иргэдээ авахаар тусгаарлах байруудыг бэлтгэжээ. 

Шадар сайдын чиглэлээр энэ сарын 31-нд БНСУ-аас хоёр удаагийн нислэгээр иргэдээ авна
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.