| | USD/MNT 0₮

Гадаадад гацсан монголчуудынхаа төлөө УИХ-ын гишүүн С.Одонтуяа суулт зарлалаа

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа дөнгөж сая мэдээлэл хийж, гадаадад гацсан, эх орондоо ирж чадахгүй байгаа иргэдийн эрхийг хамгаалж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ. 

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа “УИХ-ын гишүүнийхээ хувьд Төрийн ордны хоёр давхарт суулт зарлаж байна. Гадаадад маш олон Монголчууд эх орондоо ирэхийг хүсэж байгаа боловч ирж чадахгүй байна. Сүүлийн үед тусгай үүргийн нислэг огт хийгдэхгүй байна.  Ялангуяа БНСУ-д 4000 гаруй иргэд түүнээс 1000 гаруй иргэдийн нөхцөл туйлын хүнд байна. Тэнд олон хүмүүс өлсгөлөн зарлаж байна. Зарим нь онгоцондоо суух өдөр нас барсан харамсалтай хариуцлагагүй үйлдэл гарсан. 

Хүний эрхийн үндэсний комиссоос хүртэл гадаадад байгаа монголчуудын эрх зөрчигдөөд байгаа талаар холбогдох байгууллагад нь өгсөн гэвч хариу өгөхгүй юм. 

Гадаадад байгаа иргэдээ яаралтай татаж авах ажлыг хийх хэрэгтэй. Буцах өдрөө хүлээгээд хоол хүнсгүй, амьдрах байргүй хоног өнгөрүүлж байгаа иргэд бий. Төлөвлөгөөт нислэгийн хуваарийг тодорхой болгож, иргэдэд нээлттэй мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Тиймээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шаардлага хүргүүллээ. Хариугаа хүлээж автлаа төрийн ордны хоёр давхарт суулт хийнэ" гэлээ. 

Шаардлагад: 

Эх орондоо буцах хүсэлтэй, шинжилгээний хариу сөрөг гарсан маш олон иргэд БНСУ, АНУ, Туркэд байгаа иргэдийг яаралтай татан авах. Буцах өдрөө хүлээн хоолгүй, амьдрах байргүй байгаа хүмүүсийн нөхцөлийг анхаарах Төлөвлөгөөт нислэгийн хуваарийг урьдчилан гаргаж, мэдээлэл өгөх ёстой" гэжээ. 

 

УИХ-ын гишүүнийхээ хувьд Төрийн ордны хоёр давхарт суулт зарлаж байна. Гадаадад маш олон Монголчууд эх орондоо ирэхийг хүсэж байгаа боловч ирж чадахгүй байна. Сүүлийн үед тусгай үүргийн нислэг огт хийгдэхгүй байна. Ялангуяа БНСУ-д 4000 гаруй иргэд түүнээс 1000 гаруй иргэдийн нөхцөл туйлын хүнд байна. Тэнд олон хүмүүс өлсгөлөн зарлаж байна. Зарим нь онгоцондоо суух өдөр нас барсан харамсалтай хариуцлагагүй үйлдэл гарсан.
Улс төр

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.