| | USD/MNT 0₮

СOVID 19-ийн халдвараа ханиад хэмээн андуурсан өвчтөн гурван эмнэлгээр үйлчлүүлжээ

Өнгөрсөн бямба гарагийн шөнө Улсын нэгдүгээр төв эмнэлэгт биеийн байдал нь маш хүнд хүн ирж, үйлчлүүлжээ.

Тухайн иргэнийг тусгаарлаж, шинжилгээ хийхэд халдварын тохиолдол батлагдсан тул ХӨСҮТ рүү шилжүүлсэн байна. Тэрбээр Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг, Сонгдо нэгдсэн эмнэлэгээр үйлчлүүлж улмаар биеийн байдал нь хүндэрч Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хандсан.

Иймд эмч ажилчдыг тусгаарлаж шинжилгээ авчээ. “Сонгдо” эмнэлгийн 30 эмч ажилтныг тусгаарлаж  шинжилгээнд хамруулсан. Мөн Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн 4, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 17 хүнийг тус тус тусгаарласан. Эхний шинжилгээгээр халдвар илрээгүй.

Сүүлийн үед батлагдсан тохиолдлууд өвчнөө хүндрүүлсэн хойно эмнэлэгт ханддаг, олон эмнэлэг дамжсан тохиолдол гарч байна. Иймд өвчнийг хүндрүүлэхгүй маш яаралтай харьяа дүүргийн эмнэлгүүдэд мэдэгдэж, утсаар тусламж авахыг зөвлөе. Эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн үед халдвар тараах эрсдэл маш өндөр. Энэ үед эмнэлгүүдээр үйлчлүүлэх нь халдвар тархах өндөр. Ханиад томуутай андуурч өвчлөх нь маш их байна. Сүүлийн гурав, дөрвөн тохиолдлууд өвчнөө хүндрүүлсэн үед эмнэлэгт хандаж байгаа тул эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн бол эмнэлэгийн тусламж утсаар дуудаж авахыг зөвлөе. Онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх хэрэгтэй гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ. 

Тухайн иргэнийг тусгаарлаж, шинжилгээ хийхэд халдварын тохиолдол батлагдсан тул ХӨСҮТ рүү шилжүүлсэн байна. Тэрбээр Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг, Сонгдо нэгдсэн эмнэлэгээр үйлчлүүлж улмаар биеийн байдал нь хүндэрч Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хандсан.
Нийгэм

Сэтгэгдэл (10)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.