| | USD/MNT 0₮

Чаргаар гулгаж байгаад машинд мөргүүлжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу энэ сарын 17-18-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд зам тээврийн ослын шинжтэй 301 дуудлага иржээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас зургаан хүн гэмтэжсбэртсэний дөрөв нь хүүхэд аж. Ноцтой зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл, Явган зорчигч мөргөх хэлбэрээр-3, Чаргатай гулгаж байгаад автомашинд мөргүүлсэн тус бүр гурван тохиолдол бүртгэгдсэн байна.

Өнөөдрөөс эхлэн цаны бааз иргэдийг агаарлах боломжийг нээж өгч байгаа. Үүнтэй холбоотойгоор иргэд агаарт гарах, ууланд гулгахдаа хүүхдүүдээ чаргатай нь машинаар чирэх тохиолдол гарч байгаа нь гэмтэж, бэртэх эрсдэлтэй тул ийм үйлдэл гаргахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас иргэдэд анхааруулж байна.

Чаргатай гулгаж байгаад автомашинд мөргүүлсэн тус бүр гурван тохиолдол бүртгэгдсэн байна.
Нийгэм

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.