| | USD/MNT 0₮

Угаартаж амиа алдсан гурван настай охины ээжийг ГССҮТ-өөс дүүргийн эмнэлэг рүү шилжүүлжээ

Өнгөрсөн аравдугаар сард Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд ээж охин хоёр гэртээ угаартаж, гурван настай охин нь амиа алдаж, ээж нь хүнд хордлогонд орсон харамсалтай хэрэг гарсан билээ.

Охины ээж 33 настай Г.У нь Хордлогын төвд хэвтэн эмчлүүлж байгаад ГССҮТ рүү шилжүүлсэн билээ. Тэнд хоёр удаа хагалгаанд орж, биеийн байдал нь харьцангуй сайжирсан ч хүний асаргаанд байгаа талаар ар гэрийнхэн нь ярьсан юм.

Тэгвэл охиных нь биеийн байдал ямар байгаа талаар аав Г.Галбадрахаас тодруулахад “Эмнэлгээс гараагүй. ГССҮТ-өөс өнгөрсөн ням гарагт Дүүргийн эмнэлэг рүү шилжиж ирсэн байгаа. Гар хөл нь сайн мэдээ ороогүй, сул хэвээрээ. Ухаан санаа нь орж гарсан хэвээрээ байна. Охиныг нь хэлж зүрхлээгүй. Айлд байгаа гэж худлаа хэлж хуураад л байж байна даа, ах нь. Хэцүү байна. Хэрвээ муу мэдээ дуулгавал дахиад шоконд орж ухаан алдчих болов уу гэж айгаад чадахгүй юм” гэв.

Угаартаж амиа алдсан гурван настай охины ээжийг ГССҮТ-өөс дүүргийн эмнэлэг рүү шилжүүлжээ
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.