| | USD/MNT 0₮

Завхан аймаг маргаашнаас эхэлж иргэдээ татаж авна

 
Завхан аймгийн шуурхай штаб, Нийслэлийн шуурхай штабтай зөвшилцсөний үндсэн дээр Улаанбаатар хотод буй иргэдээ энэ сарын 19-ны мягмар, лхагва гарагуудад авахаар шийдвэрлэжээ.
 
Сүүлийн 48 цагийн дотор өгсөн PCR шинжилгээний хариутай, зөвхөн Завхан аймгийн үндсэн харьяатай иргэдээ хүлээн авна. Автобус Драгоны хажуугийн Сүлжмэлийн урдаас дээрх өдрүүдийн 16:00 цагт хөдлөх бөгөөд иргэд 88113062, 88116849 утсаар жолоочтойгоо холбогдож билетээ бичүүлнэ. Дээрх шаардлагыг хангасан иргэд хувийн унаагаар ирж болно.
 
Улаанбаатар хотоос ирсэн иргэд 7 хоногийн гэрийн тусгаарлалтыг чанд мөрдөхөөс гадна өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг бууртал буюу 2021 оны 3 сарын 31-ний өдөр хүртэл эргэж буцахгүй.
 
Хэрэв Завхан аймгийн үндсэн оршин суугч биш эсвэл PCR шинжилгээгээ өгөөгүй бол Их-Уул сумын хяналтын постоос буцаахыг хатуу анхааруулж байна.
Улаанбаатар хотоос ирсэн иргэд 7 хоногийн гэрийн тусгаарлалтыг чанд мөрдөхөөс гадна өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг бууртал буюу 2021 оны 3 сарын 31-ний өдөр хүртэл эргэж буцахгүй.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.