| | USD/MNT 0₮

Бүтэн жил коронавирусийн талаарх мэдээлэл дамжуулсан эмч А.Амбасэлмаа, Д.Нарангэрэл хоёр амралтаа авчээ

Дэлхий нийтийг хамарсан цар тахал буюу коронавирус намжих болоогүй байна. Монголд дөнгөж эхэлж байна гэж эрдэмтэн судлаачид үзэж буй. Өнгөрсөн жилээс эхэлж бүтэн нэг жил коронавирусийн нөхцөл байдлын талаарх мэдээ мэдээллийг ЭМЯ-наас өдөр бүр 11.00 цагт хийж хэвшсэн билээ.

Мэдээллийг ЭМЯ-ны хэлтсийн дарга байсан /одоо ахлах шинжээч/ Д.Нарангэрэл эхлүүлж хийдэг байсан бол халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өгдөг.

Тэгвэл бүтэн жил цар тахалтай тэмцэж амралтгүй ажилласан дээрх хоёр албан тушаалтанд ээлжийнх нь амралтыг олгожээ. Учир нь өчигдрөөс эхэлж мэдээлэл хийдэг хүмүүс нь өөрчлөгдөж Д.Нарангэрэл шинжээчийн хийдэг мэдээллийг НЭМҮТ-ийн захирал д.Нарантуяа өгч байхаар болж, ХӨСҮТ-ийн мэдээллийг тус төвийн Томуугийн нэгжийн дарга А.Бурмаа өгч байхаар болжээ.

Бүтэн жил амралтгүй ажилласан Д.Нарангэрэл, А.Амбасэлмаа дарга хоёрт амралт хэрэгтэй учраас ийнхүү зохицуулалт хийжээ. Тэр хоёрын мэдээллийг ч олон нийт сонсч хүлээж авсаар байгаад дассан байна. 

Бүтэн жил коронавирусийн талаарх мэдээлэл дамжуулсан эмч А.Амбасэлмаа, Д.Нарангэрэл хоёр амралтаа авчээ
Нийгэм

Сэтгэгдэл (20)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.