| | USD/MNT 0₮

Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдсон шүүгч Ц.Амарсайхан эх орондоо иржээ

 
Салхитын мөнгөний ордын хэргийг шийдэхдээ бусдаас авилга авсан хэрэгт буруутгагдаж эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан шүүгч Ц.Амарсайхан өнгөрсөн баасан гарагт тусгай үүргийн онгоцоор эх орондоо иржээ. Тодруулбал, БНСУ-аас ирсэн тусгай үүргийн онгоцоор тэрбээр нөхөр Д.Баасансүрэнгийн хамт ирсэн байна. Ирэхдээ энгийн билет бичүүлсэн ч бизнес ангилалд нөхрийн хамт суужээ. 
 
Тэд БНСУ дахь гацсан Монголчуудаас ямар "шалгуураар" сонгогдож ирэв гэдэг нь анхаарал татаж байна. Тэрбээр Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдон шалгуулж байхдаа биеэ эмчлүүлнэ гэж БНСУ руу явсан юм. Түүнийг БНСУ-д биеэ эмчлүүлэхийг Чингэлтэй дүүргийн шүүхээс зөвшөөрсөн байгаа юм.
 
Харин түүнд холбогдох хэргийг бусад таван шүүгчийн хавтаст хэргээс тусгаарлаж түдгэлзүүлсэн байгаа. Одоо тусгаарлалтын хугацаа дууссаны дараа хавтаст хэргийг нь үргэлжлүүлэн шалгах ёстой юм. 
 
Дашрамд дуулгахад, Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдсон шүүгчдээс хоёр нь гадагшаа гарч явснаас ийнхүү нэг нь эх орондоо ирсэн бол амиа хорлосон шүүгч Л.Бямбаа агсны хүү С.Төмөрбат АНУ-руу "зугтаасан" бөгөөд өнөөдрийг хүртэл эх орондоо ирээгүй байгаа юм. Түүнийг албадан авч ирэх арга хэмжээг хууль хяналтын байгууллагаас авна гэж байгаад чимээгүй болсон юм. 
Салхитын мөнгөний ордын хэргийг шийдэхдээ бусдаас авилга авсан хэрэгт буруутгагдаж эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан шүүгч Ц.Амарсайхан өнгөрсөн баасан гарагт тусгай үүргийн онгоцоор эх орондоо иржээ. Тодруулбал, БНСУ-аас ирсэн тусгай үүргийн онгоцоор тэрбээр нөхрийн хамт ирсэн байна. Ирэхдээ энгийн билет бичүүлсэн ч бизнес ангилалд нөхрийн хамт суужээ.
Нийгэм

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.