| | USD/MNT 0₮

БЗД-ийн 9, 17 дугаар хорооноос коронавирусийн халдварын тохиолдол нийт 50 бүртгэгджээ

Баянзүрх дүүргийн  17-р хорооны нутаг дэвсгэрээс халдварын тохиолдол эрчимтэй бүртгэгдэж байсан учир тус хороонд хязгаарлалт тогтоон нийт иргэдийг нь шинжлэгээнд хамруулах ажлыг өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн билээ.

Тодруулбал,  халдварын голомт тархахаас урьдчилан сэргийлж, нэгдүгээр сарын 14-16-ныг дуустал Баянзүрх дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт хэсэгчилсэн хязгаарлалтын дэглэм тогтоож, 18-аас дээш насны 6475 иргэнийг ПСР шинжилгээнд хамруулах шийдвэр гаргасан. Үүний дагуу байнгын 4 цэг, явуулын 7 баг ажиллаж нийт 5231 иргэнийг шинжилгээнд хамруулжээ. 

Тус дүүргийн 17 дугаар хороо нь гэр хороолол давамгайлсан, шинжилгээ авахад тохиромжтой объект байхгүй учраас зөөврийн түр хоёр байрыг байрлуулан шинжилгээний цэг үүсгэн, ЕБС-ийн сурагчдын автобусыг ашиглаж явуулын шинжилгээ авсан байна.

Энэ хүрээнд өчигдрийн байдлаар 9, 17-р хорооноос нийт 50 тохиолдлыг илрүүлсэн байна. Үүнээс 9-р хорооны 18, 17-р хорооны 32 тохиолдол бүртгэгджээ. Энэ тоог өнөөдөр ЭМЯ-ны ээлжит мэдээллээр мэдээллэх бөгөөд дээрх тоо нэмэгдэж ч магадгүй байна. 

Энэ хүрээнд өчигдрийн байдлаар 9, 17-р хорооноос нийт 50 тохиолдлыг илрүүлсэн байна. Үүнээс 9-р хорооны 18, 17-р хорооны 32 тохиолдол бүртгэгджээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.