Ж.Эрдэнэбат:Монголын нийт ард түмнээс уучлалт хүсье
Нийгэм
Хорих ялаа эдэлж байгаа Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат өмгөөлөгчөөрөө дамжуулан монголын нийт ард иргэдэд ил захидал илгээжээ.
Тэрбээр "Жаргалтулгын Эрдэнэбат миний тэргүүлсэн Засгийн газар нь улс орны эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, үйл ажиллагаандаа Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг чанд баримтлан ажилласан. Гэвч нийгмийн баялаг амьдралын явцад Засгийн газрын аливаа шийдвэр нь шийдвэрлэсэн асуудал, шийдлээсээ үл хамаарч тухайн шийдвэрийг гаргахад оролцсон хэн нэгнийг ёс зүйн алдаа гаргасан мэтээр ашиглагдаж болдогийг миний бие энэ өдрүүдэд өөр дээрээ мэдэрч сууна.
Манай Засгийн газрын шийдвэрт хамаарах нэг асуудал нь нийгмийн харилцааны урсгал дунд, бизнест байдаг зарчмаар явсаар эцэстээ миний хамаарал бүхий этгээдтэй шууд бусаар холбогдсон нь намайг ёс зүйн алдаа гаргасанд тооцон буруутгах үндэслэл болжээ. Санаатай биш, эрүүгийн гэмт хэргийн ямар ч шинжгүй хэрнээ, хожмоо шийдвэр гаргахад оролцсон албан тушаалтнаа ёс зүйн алдаа гаргасан мэтээр буруутгаж болох эрсдэл нь төрийн өндөр дээд алба хашиж буй хэнд ч тохиолдож болохоор байна.
Иймд Төрийн хариуцлагатай алба хашиж буй хэн бүхэн үүнийг цаашид анхаарч ажиллаасай гэж бодож байна.
Улс оронд, аливаа нэгэн аж ахуйн нэгжид, хэн нэгэн иргэнд эдийн засгийн болон бусад хор хохирол учруулаагүй ч, нийгэмд маргаан мэтгэлцээний сэдэв болсондоо миний бие Монголын нийт ард түмэн, итгэл хүлээлгэсэн сонгогчид, хамтран зүтгэгчид, гэр бүл, төрөл төрөгсөд та бүхнээс уучлалт хүсэж байна.
Хүндэтгэсэн: Монгол Улсын иргэн Жаргалтулгын Эрдэнэбат" гэжээ Жич:Өмгөөлөгчөөрөө дамжуулан Монголын ард түмэндээ хандав
- 2021-01-15 15:46:28
13 сэтгэгдэл
Zochin
2021-01-16 12:06:35
Hiisen ni unen aldsan ni unen yal awsan ni unen odoo zugeer yalaa edle!Olnoor buu orowduul!!!! Orowdson bolgon chinii hamsaatan!!!!!
Зочин
2021-01-16 12:03:04
shunal bl bn shuu. uuchillaad yahav dee
Зочин
2021-01-16 11:11:11
Битгий ийм тэнэг хүүхэд хуурч байгаа юм шиг бичиж бай!!! Буруу зүйл хийсэн бол ял үүрэх ёстой. Яах гэж тийм том ажил авсан юм. Бусдад нь сайн жишиг. Авч хорьж чадсан төрийн гишүүдэд талархая
Зочин
2021-01-16 11:11:09
Битгий ийм тэнэг хүүхэд хуурч байгаа юм шиг бичиж бай!!! Буруу зүйл хийсэн бол ял үүрэх ёстой. Яах гэж тийм том ажил авсан юм. Бусдад нь сайн жишиг. Авч хорьж чадсан төрийн гишүүдэд талархая
Зочин
2021-01-16 11:11:06
Битгий ийм тэнэг хүүхэд хуурч байгаа юм шиг бичиж бай!!! Буруу зүйл хийсэн бол ял үүрэх ёстой. Яах гэж тийм том ажил авсан юм. Бусдад нь сайн жишиг. Авч хорьж чадсан төрийн гишүүдэд талархая
Зочин
2021-01-15 23:22:11
битгий хуцаад бай дуугүй ялаа эдэл одоо л ард түмэн гэж мэдрэх болоо юу чи дандаа муусайн новшнууд ард түмнээс хулгай хийчээд тэнэгүүд гэж боддог мөртлөө одоо өөрсдөө шоронгтйн хаалга татахаараа ард түмэнд хайртай болж жүжиглэхээ боль ялаа эдэл
Зочин
2021-01-15 23:22:08

2021-01-15 23:21:27

2021-01-15 23:21:25

2021-01-15 18:45:10
Hutsdag nowsh we. Niigmiin haritsaani ursgal dund biznes bdg zarmaar yawsaar minii hamaaral bvhii etgeedtei holbolgson geneshv .. nasaaar ni horig heregteim bnaa.
Зочин
2021-01-15 18:42:29
Hutsdag nowsh we. Niigmiin haritsaani ursgal dund biznes bdg zarmaar yawsaar minii hamaaral bvhii etgeedtei holbolgson geneshv .. nasaaar ni horig heregteim bnaa.
Баагий
2021-01-15 16:37:28
Хаха зоргоороо юмаа. Мэдэхгүй явсаар хамаарал бүхий хүнтэй нь холбогдсон ч гэнүү. Хүн санаандгүй гэмт хэрэгт холбогдож болноо гэхдээ ингэж маниуст шаахгүйээ. Иргэд одоо ойлгодог хардаг мэддэг болсон цаг шүү дээ. Даанчиг ............
зочин
2021-01-15 16:16:18
Газар танилдаа хямд үнээр наймаалсан хэрэг залилан буюу эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэг мөн дөө. Бурууг хүлээхгүй хүн байна.