| | USD/MNT 0₮

Чуулган:Шүүхийн тухай хуулийг эцэслэн баталлаа

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж, Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Гишүүдийн олонхи нь буюу 96,2 хувийн саналаар энэ хуулийн төслийг эцэслэн батлав. 

Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг дагуулж, Шүүхийн тухай хуулийн төслийг шинэчлэх шаардлага үүссэн гэж үзэж буй. Уг хуульд шүүх, шүүгчдийн хараат бус байдлыг хангах, хариуцлага сахилгыг дээшлүүлэх, хэрэв шүүгч нь хариуцлага алдсан, ашиг сонирхол, ёс зүйн зөрчил гаргасан бол хариуцлага хүлээдэг байх зарчмыг нарийвчлан зохицуулж өгсөн юм байна.

Мөн бие даасан Шүүхийн сахилгын хороо улсын хэмжээнд ажиллана. Харин шүүгчдэд зэрэг дэвийн нэмэгдэл олгох санал дэмжлэг аваагүй, Гэхдээ шүүгчдэд үндсэн цалин дээр онцгой нөхцөлийн нэмэгдэл, мөн докторын зэрэг цолны нэмэгдэл олгохоор хуульд тусгажээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар "Эрхзүйн хувьсгал хийж, иргэд шударга шүүхээр хэрэг маргаанаар шийдвэрлүүлэх нэг алхам урагшиллаа. Ажлын хэсгийн хамт олонд талархал илэрхийлье. Иргэдийг эрүүдэн шүүх, хууль бусаар яллах зэрэг үйлдлийг таслан зогсоох зорилго руугаа алхаж байна" гэлээ.

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж, Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Гишүүдийн олонхи нь буюу 96,2 хувийн саналаар энэ хуулийн төслийг эцэслэн батлав.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.